С.Мөнхчулуун: "МАК цемент" давамгай байдлаа хууль бусаар ашигласан байж болзошгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 23

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун цементийн үнийн өсөлттэй холбоотой хяналт шалгалтын ажил эхлээд байгаа талаар  өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд “МАК цемент компани давамгай байдалтай аж ахуй эрхлэгч бөгөөд өөрийн давамгай байдлаа хууль бусаар ашиглан ноёлох үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн тул зөрчлийн хэрэг нээн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж эхлээд байна” хэмээлээ. 

Иргэд хэрэглэгчдийн зүгээс гомдол санал ирсний дагуу цементийн үнийн өсөлттэй холбоотой хяналт шалгалт хийж байна. Цемент үйлдвэрлэгч дөрвөн томоохон компанийн хоёр нь үйл ажиллагаагаа түр зогсоосноос хомсдол үүссэн. Засгийн газраас нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд цементийн импортын татварыг тэглэсэн. Гэтэл өчигдрөөс буюу 9 дүгээр сарын 22-ны өдрөөс МАК компаниас гэрээт борлуулагчиддаа задгай цементийг 529.500, нэг тонн савласан цементийг 550.000 төгрөг болгон нэмэгдүүлж байна гэсэн мэдэгдлийг хүргүүлсэн байна. 9 дүгээр сарын 21-ний байдлаар тус компанийн нэг тонн задгай цемент 221.000, нэг тонн савласан цемент 335.600 төгрөгийн үнэтэй байсан байна. Нэг өдрийн дотор задгай цементээ 86.7, савласан цементээ 63.8 хувиар үнийг өсгөсөн байна. Тус компани 3 дугаар сард анх үнэ нэмэгдүүлж эхэлсэн бөгөөд тухайн үеийн нэмэгдүүлсэн үнийг өчигдрийн нэмэгдүүлсэн үнэтэй харьцуулж үзэхэд задгай цемент нэг тонн тутамд 185 хувь буюу 2.9 дахин, савласан цемент тонн тутамд 171.5 хувь буюу 2.7 дахин өссөн дүнтэй байна. Энэ үнэ нэмэгдүүлсэн байдалд нь үндэслэлтэй нөхцөл шалтгаан, нөлөөлж буй үндэслэл харагдахгүй байна. Учир нь үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн төмрийн хүдэр, гөлтгөнө, шохойн чулуу, нүүрсийг дотоодоос авдаг тул валютын ханшийн өсөлт нөлөөлөхгүй. Шатахууны үнэ тогтвортой байна, дизел түлшний үнэ 8 дугаар сараас литр тутамд 450 төгрөгөөр буурсан. Тэгэхлээр үнэ өсөх шалтгаан, үндэслэл тогтоогдоогүй. 

Харин энэ сарын 14-ний өдрийн Засгийн газрын 348 дүгээр тогтоолоор импортын цементийн гаалийн татварын 20 хувийг тэглэсэн. Үүнтэй холбоотой МАК цемент компани цементийнхээ үнийг огцом нэмсэн байх магадлалтай байгаа. Урьдчилсан байдлаар бидэнд ирсэн мэдээллээр импортын цемент тонн тутамд 450-470 мянган төгрөгөөр худалдаалагдахаар байгаа. Гэтэл үндэсний үйлдвэрлэгчдийн савласан цемент тонн нь 335 мянган төгрөгөөр борлуулагдаж байсан. Импортын татварыг тэглэсэн нь дотоодын үйлдвэрлэгчийн үнэд нөлөөлөх үндэслэл байхгүй. Харин зах зээл дээр хомсдол үүсгэх, үнийг үндэслэлгүйгээр хэт өндөр тогтоож байна гэж ажиглагдаж байна. 

ШӨХТГ-ын 2021 оны 12 дугаар сарын хуралдаанаар МАК цемент компанийг Монгол улсын цементийн зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон. Энэ удаагийн үнэ өсгөсөн байдал нь давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн давамгай байдлаа хууль бусаар ашиглаж, хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан, хэрэглэгчийн аргагүй байдлыг далимдуулан хясан боогдуулсан, хэрэглэгчдийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн болзошгүй зөрчлүүд тогтоогдох үндэслэлтэй байгаа тул зөрчлийн хэрэг нээн шалгахаар болоод байна. 

Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч нь зохиомлоор тухайн бараа бүтээгдэхүүний хомсдол бий болгох, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах, бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох зэргээр ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглох”-оор заасан байдаг. Хэрвээ давамгай байдалтай аж ахуй эрхлэгч Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн, өрсөлдөөнийг хязгаарласан хясан боогдуулсан, картел хийх буюу үгсэн хуйвалдаж үнэ тогтоосон зэрэг зөрчил гаргасан нь тогтоогдвол хуульд зааснаар өмнөх жилийн борлуулалтын орлогын 4-6 хувиар торгууль ногдуулах, мөн хууль бусаар олсон орлогыг хураах хүртэл арга хэмжээ авна.  

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.72) 2022 оны 09 сарын 25

ҮНДЭСНИЙ ГЭСЭН НЭР ЗҮҮСЭН ШУНЛЫН ТУЛАМНУУД УЛС ОРОН ХИЛ ГААЛЬ, ЭДИЙН ЗАСГИЙН ХУВЬД ГАЧИГДАЛТАЙ БГА НӨХЦӨЛ БАЙДЛЫГ АШИГЛАЖ ҮНИЙГ ОГЦОМ НЭМЖ ҮНЭ ХӨӨРӨГДӨЖ БГААД ОЛИГТОЙХОН ХАРИУЦЛАГА ТООЦООЧЭЭ. ХУУЛЬ БУСААР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ АШИГ ОЛЖ БГАА КОМПАНИЙ ОЛСОН ОРЛОГЫГ НЬ ХУРААЖ ӨНДӨР ХЭМЖЭЭНИЙ ТОРГУУЛЬ ТАВЬ ТӨЛБӨРӨӨ ТӨЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААЖ ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРУУЛЖ ТӨЛБӨРИЙГ ТӨЛҮҮЛ. НИЙТИЙН ЭРХ ШАГИЙН ТӨЛӨӨ ТӨР ЭДИЙН ЗАСГИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД ЗААСНААР ЗОХИЦУУЛАХ ҮҮРЭГТЭЙ. ӨРСӨЛДӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛИА САЙЖРУУЛ.

0  |  0
Зуурмаг(202.131.243.50) 2022 оны 09 сарын 24

Шалгасныхаа дараа мэдэгдэл хийж болдоггүй юмуу.Хөгжлийн банкнаас зээл аваад валютын ханшын алдагдал төлж байгаа гээ биз дээ.Олон компаниуд өрөнд орсон байна .Мэдэгдэл бүхэн гавьяа болохгүй гай болж магадгүй.Компаниудын үйл ажиллагаа доголдоод зогсвол гадны цементны үнэ өснө үү гэхээс буурахгүй.Оруулж ирдэг манайхан ч гэсэн нэмсэн үнээр зарахыг бодно.Том албан тушаалын хүн болгоомжтой дуугарах хэрэгтэй.Хэрэглэгч бидэнд сайхан сонсогдсонч алсдаа гай болох вий.

0  |  0
цэлмүүн(192.82.88.187) 2022 оны 09 сарын 24

очоод л нямтайшиоын уяаны гөлөг болно биз. худлаа нэг х сүр бадруулаад сүүлдээ таг болно харж байгаарай.

0  |  0
Зочин(66.181.189.123) 2022 оны 09 сарын 23

Энэ нөхөр ёстой ярихаас цаашгүй нөхөр. Очоод орлогыг нь шууд хураагаачээ. Үнэ бүр талийж өглөө. Наад МАК ийн авгай чинь төр засгийн шийдвэрийг эсэргүүцсэн арга хэмжээ аваад бна ш тээ

0  |  0
Зочин(66.181.189.123) 2022 оны 09 сарын 23

Энэ нөхөр ёстой ярихаас цаашгүй нөхөр. Очоод орлогыг нь шууд хураагаачээ. Үнэ бүр талийж өглөө. Наад МАК ийн авгай чинь төр засгийн шийдвэрийг эсэргүүцсэн арга хэмжээ аваад бна ш тээ

0  |  0
Зочин(66.181.189.123) 2022 оны 09 сарын 23

Энэ нөхөр ёстой ярихаас цаашгүй нөхөр. Очоод орлогыг нь шууд хураагаачээ. Үнэ бүр талийж өглөө. Наад МАК ийн авгай чинь төр засгийн шийдвэрийг эсэргүүцсэн арга хэмжээ аваад бна ш тээ

0  |  0
Зочин(66.181.189.123) 2022 оны 09 сарын 23

Энэ нөхөр ёстой ярихаас цаашгүй нөхөр. Очоод орлогыг нь шууд хураагаачээ. Үнэ бүр талийж өглөө. Наад МАК ийн авгай чинь төр засгийн шийдвэрийг эсэргүүцсэн арга хэмжээ аваад бна ш тээ

0  |  0
Рас(202.55.188.121) 2022 оны 09 сарын 23

Нэмжил байг тэгтэй тэргүй гаднаас орж ирэх юм ч нь

0  |  0
Top