146 иргэнийг ногоон бүсээс буулгаж, самрыг нь хураажээ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 13

Есдүгээр сарын 8-ны байдлаар самарчдын 37 отог, 146 иргэнд холбогдох хууль журмыг танилцуулж, ногоон бүсээс буулгаж, хууль бусаар түүсэн самрыг хураасан байна. Зөрчлийн шинжтэй зургаан  үйлдлийг илрүүлэн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Экологийн цагдаагийн албанд хүлээлгэн өгчээ.

Самрыг түүхийгээр нь түүснээс үүдэн хүнээс хүнд дамжих шар өвчин, гэдэсний халдварт өвчин тусах эрсдэлтэйн дээр самар түүх үедээ өндрөөс унаж, бэртэж гэмтэх, улмаар амь насаа алдах явдал тохиолдсон байна. Иймд нийслэлийн ногоон бүсэд хуш модны самрыг хууль бусаар түүхгүй байхыг Нийслэлийн Байгаль орчны газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.126.88.138) 2022 оны 09 сарын 14

Насаараа төрийн алба хашсан төрөөс төрсөн тэрбумтнуудыг хэзээ татан буулгаж хөрөнгийг нь хураах вэ

0  |  0
Ж(192.82.82.107) 2022 оны 09 сарын 14

Хонхор налайхын зам дагуу болон хтын гудамжаар дүүрэн зарж байгаа самрыг хураахгүй юм уу.Зарж борлуулж болоод байвал хичнээн уулнаас хүн буулгаад нэмэргүй

1  |  0
Top