Сургалт хээрийн дадлага, сургуулиар үргэлжилж байна

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 09 сарын 08

Онцгой байдлын ерөнхий газраас БНФУ-ын “Десотел” ХХК-ийн мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулж байгаа “Рино” загварын хөөсөөр гал түймэр унтраах зориулалтын автомашины ашиглалт, автомеханик шатны засвар үйлчилгээний сургалт хээрийн дадлага, сургуулиар гуравдахь өдрөө үргэлжилж байна.

 

 

“Рино” загварын хөөсөөр гал түймэр унтраах зориулалтын автомашин нь  Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа “Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх” төслөөр нийлүүлэгдсэн юм.

 

 

Сургалтад ОБЕГ-ын харьяа Ар талын 115 дугаар анги, нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах ангиудын салааны захирагч, автомеханик шатны техникч, гал унтраах автомашины жолооч, засварчин нарын алба хаагчид хамрагдаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top