ДБЭТ-ын 60 дахь улирал "АИДА", "ХУНТ НУУР"-аар хөшгөө нээнэ

2022 оны 09 сарын 06

Дуурь бүжгийн эрдмийн театрын 60 дахь улирлын нээлт сонгодог урлагийн үзэгчдийн хүсэн хүлээдэг дэлхийн гранд дуурь Ж.Верди "АИДА", балетын урлагийн түүхнээ бичигдсэн бүх цаг үеийн агуу бүтээлүүдийн нэг болох П.И.Чайковский "ХУНТ НУУР" балетын тоглолтуудаар хөшгөө нээнэ.

 

  • Аравдугаар сарын 01, 02-ны өдрүүдэд Ж.Верди "АИДА" дуурь
  • Аравдугаар сарын 08, 09-ний өдрүүдэд П.И.Чайковский "ХУНТ НУУР" балет

Тус тоглолтуудын тасалбар одоогоор худалдаанд гараагүй байгаа бөгөөд удахгүй энэ тухай олон нийтэд хүргэнэ гэдэг мэдээллийг ДБЭТ-аас өглөө.

Дашрамд дурдахад зарим үзэгчдийн дунд "Хунт нуур" балетыг шинэчилсэн хувилбараар тоглох эсэх талаар эргэлзээ байгаа юм. Тэгвэл тус балетыг анх тавигдсан хэлбэрээр нь тоглох аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top