Академик сургалт явагдаж байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 09 сарын 05

Монгол Улсын гамшигтай тэмцэх бэлэн байдлыг дээшлүүлэх, Гамшгаас хамгаалах тухай хууль болон эрх зүйн  баримт бичгүүдийг бодит амьдрал дээр турших, онцгой нөхцөл байдал үүссэн үед хариу арга хэмжээ авах, аймгуудын нутаг дэвсгэрийг хамарсан хавсарсан гамшиг, байгалийн аюулт үзэгдлийн үед олон улсын, улсын, орон нутгийн харилцан үйл ажиллагааг сайжруулах зорилгоор  зохион байгуулдаг “Говийн чоно-2022” олон улсын сургалт, дадлага сургуулийн академик сургалтууд өнөөдөр болж байна.

Академик сургалтад Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Ойн алба, Олон улсын хөгжлийн агентлаг, Номхон далайн арми, Аляскийн Үндэсний гвардын сургагч багш нар оролцож, гэнэтийн ослын удирдлагын систем, гамшиг ослын үед авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар сургалт хийж, харилцан туршлага солилцох хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм.

Энэ удаагийн “Говийн чоно-2022” гамшгийн хор уршгийг арилгах, олон улсын сургалт, дадлага сургуулийг, газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байрладаг, ган гачиг, зудын гамшигт өртөж байсан, тохиолдож болзошгүй байгалийн гамшгийн эрсдэл өндөртэй говийн болон алтайн бүсийг дамнан орших газарзүйн онцлогийг харгалзан Баянхонгор аймагт зохион байгуулж байгаагаараа онцлогтой,

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top