Манай улс 19 нэр төрлийн хүнсээр дотоодын хэрэгцээгээ хангана

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 09 сарын 02

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг зарлаж, улс даяар хэрэгжүүлэх хөтөлбөр баталсан. Энэхүү хөтөлбөрийн дагуу манай улс ойрын 5 жилийн хугацаанд 19 нэр төрлийн хүнсээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа юм. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд Х.Болорчулуун, Дэд сайд Ж.Бат-Эрдэнэ болон тус яамны холбогдох газрын дарга, мэргэжилтнүүд Ерөнхийлөгчийн зөвлөх О.Буяннэмэх, Ч.Даваабаяр Б.Даваадалай нартай уулзаж, хүнсний хувьсгал хийх зорилт, арга хэмжээг эрчимжүүлэх талаар ярилцлаа. 

Ерөнхийлөгчийн зүгээс хүнсний хувьсгал хийхэд нэн тэргүүнд малыг эрүүлжүүлэх шаардлагатай тул мал эрүүлжүүлэх бодлогын зөвлөл, ажлын хэсэг байгуулж, нарийвчилсан төлөвлөгөө гаргаж ажиллах чиглэлтэй байгааг Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх О.Буяннэмэх уламжилсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(106.154.128.241) 2022 оны 09 сарын 02

huue banhar min ee unuudur ajil oilgov ⁉️ unuudur.s ehelj uurii chin ajil .n ugiig chin sonsoh uu Mgl ardtumen uurii chin ug uildel iig sonsohgui nohoich tooj ergej harahgui ee mahnii une medehgui ali garig deer amraad banhar iig hun gej tooh uu zugeer zailj uz ardtumen ii amdral oilgohgui hun chi yum shn muuruud ard tumen itgel aldsan thaach naad ajil chinch ugiig chin toohgui hamtarj ajillahgui ene hunii aldaag ajil chid n nuruun Deere uurhiig husehgui hu

0  |  0
Top