ЧИНГЭЛТЭЙ: “Боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөл”-ийн хурал боллоо

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 09 сарын 01

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцах орчин, боловсролд хамрагдах онцлог байдлыг судлан тодорхойлж, эцэг эх, асран хамгаалагчийн хүсэлт болон хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлогийг харгалзан боловсролд тэгш хамрагдалтыг дэмжин ажиллах чиг үүрэг бүхий дүүргийн “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөл”-ийн ээлжит хурал боллоо.

Хуралд дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөлийн дарга, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа, Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ш.Оюунсүрэн болон холбогдох гишүүд оролцлоо.

Дүүргийн хэмжээн дэх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тэгш хамран сургах талаар харилцан санал солилцлоо.

Мөн ээлжит хурлаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нараас ирүүлсэн өргөдөл хүсэлтүүдийг хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top