Олон улсын үйлчилгээний яармаг нээгдэхэд бэлэн боллоо

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 08 сарын 31

Үйлчилгээний хамтын ажиллагаа хөгжлийг дэмжиж "Ногоон инновац ирээдүйд чиглэнэ" уриан дор болж буй Хятадын Олон улсын үйлчилгээний 2022 оны үзэсгэлэн яармаг наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 5-ны өдрүүдэд Хятадын үндэсний хурлын төв, Бээжингийн Шөү Ганюан паркт болно.

 

 

Байгаль орчны үйлчилгээний сэдвээс гадна байгаль орчныг хамгаалах, ногоон эрчим хүч хэмнэх технологи, шинэ технологийн хэрэглээг цогцоор нь харуулахаас гадна дижитал технологийн элементүүд нь энэ яармагийн онцлог аж. Мөн уг үзэсгэлэнд 10 мянган хавтгай дөрвөлжин метр бүхий "Мета ертөнц"-ийг мэдрэх талбайг байршуулжээ.

 

 

Уг үзэсгэлэнгийн эзлэх талбай болон оролцогч аж ахуйн нэгжийн тоо нь өмнөхөөсөө давсан байна. Тодруулбал, үзэсгэлэнгийн эзлэх талбай нь өмнөх удаагийнхаасаа 26 мянган хавтгай дөрвөлжин метрээр нэмэгдсэн бөгөөд дэлхийн топ 500 компанийн жагсаалтад байдаг 400 гаруй компани уг арга хэмжээнд оролцох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top