Д.Тогтохсүрэн: Удирдах зөвлөлийн дараа НАМЫН БҮЛЭГ хуралдана

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 08 сарын 29

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2022.08.29/ 14:00 цагт хуралдана. Хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэх аж. Дараа нь УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахаар болжээ. 

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Засгийн газартай холбоотой асуудал Ерөнхий сайдын эрх мэдлийнх. Бид Үндсэн хуулийн өөрчлөлтдөө тусгаж, тэр эрхийг нь олгосон. Энэ дагуу Засгийн газраас өргөн барих асуудлыг нь хүлээгээд байж байна. Бүлэг бол удахгүй хуралдана. Гэхдээ намын Удирдах зөвлөлийн хурлын дараа хуралдана" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top