ӨРНИЙН ЗУРХАЙ: Охиныхны замд саад үгүй

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 29

Хонь

Гэнэтийн урилгаас татгалзах хэрэггүй. Өнгөрснийг эргүүлэх гэж бүү хичээ. Өнөөдөр хүн бүр таныг зөвлөгөөгөөр булах ба энэ нь таны дургүйг хүргэнэ.

Үхэр

Хэн нэгэн рүү эртнээс утасдахыг хүссэн ч зориглож чадахгүй байсан бол өнөөдөр заавал шийдээрэй. Өнөөдөр зөвлөгөө өгөх гэж яарах шаардлагагүй. Өөрийнхөө бодлыг өөртөө үлдээ. Чимээгүй орчинд найдах хэрэггүй.

Ихэр

Үдээс хойш энэ ордныхны онгод орж, боломжгүй зүйл гэж үгүйг нотолно. Бүх зүйл болдгоороо л болог. Хамгийн гол тайван амьсгал. Мөнгөтэй холбоотой ажиллагаа, ялангуяа ямар нэгэн байдлаар хулгайтай холбоотой мөнгөнөөс хол байгаарай.

Мэлхий

Өөртөө амралт олгоорой. Асуудлыг маргааш хүртэл хойшлуулж болно. Харин өнөөдөр амар амгалан, тайван байдал чухал. Өөрийгөө хянах сэтгэл дутсанаас болж хайртай хүнээсээ удаан хугацаанд холдоно. Илүү үг хэрэггүй. Ялангуяа бусдын тухай хүмүүсийн дэргэд илүү үг дуугарах хэрэггүй.

Арслан

Таныг доош нь чангааж буй зүйлээс өөрийгөө чөлөөл. Хожим нь харамсахгүй. Өнөөдөр юу болж байсан эргэн тойрныхондоо сэтгэл хөдлөлөө харуулахгүй байхыг хичээгээрэй. Хэтэрхий бардам дуугарах хэрэггүй. Удахгүй хэлсэн үг тань таны эсрэг чиглэх болно.

Охин

Өнөөдөр та бүхий л хэвшмэл ойлголт, тогтолцооны эсрэг урсгал сөрж болно. Замд саад үгүй. Хамгийн ширүүн маргааны үед ч хяналтаа алдахгүй байхыг хичээгээрэй. Таны хэлсэн үг удаан хугацаанд та хоёрыг салгана.  Бусдын зөвлөгөө, сэтгэл санааг дагах аваас тэнэг зүйл хийж болзошгүй.

Жинлүүр

Энэ өдөр зарлага гарах ч их хэмжээний мөнгө шаардагдахгүй. Эсрэгээр танд зөвхөн таашаал авчирна. Хоосон магтаалын үг сонсоод гурвантаа тунгаагаарай. Мод, цэцэг тарих ажлаас холуур явахыг зөвлөж байна.

Хилэнц

Хийж буй зүйл нь бүтэмж муутай бол маргааш хүртэл хойшлуул. Харин өнөөдөр өөр ажил хий. Цаг хугацаатай нөхөрлөхгүй бол хэрэгтэй газартаа очиж амжихгүй. Бусдын зөвлөгөөг сонсвол өдрийг асуудалгүй давна.

Нум

Өөрийгөө кафе орж, эрхлүүл. Танд илүүдэхгүй шүү. Өнөөдөр та зориг гарган, хэлэхийг хүссэн зүйлээ хэлээд үзэхийг од эрхэс зөвлөж байна. Мөнгөний зарлага гарч болзошгүй.

Матар

Өдөржин таны толгойд зөвхөн баяр баясгалан эргэлдэх болно. Итгэлтэй байх, өөртөө итгэлтэй байх хоёрын заагийг давах хэрэггүй. Энэ өдөр санаачилга гаргаж, танаас гуйгаагүй байхад бусдад туслах гэж бүү яар. Таны тусламж үр дүн өгөхгүй.

Хумх

Гэрийн тэжээвэр амьтантай болоход таатай өдөр. Тэр тантай олон жил хамт амьдарна. Харин олон нийтийн цэнгээний газарт очихгүй байхыг зөвлөж байна. Өнөөдөр хумхынхан урам хугарахыг зүрх сэтгэлээрээ мэдэрнэ.

Загас

Өнөөдөр өөртөө “Би чадна” гэж хэлээрэй. Учир нь та үнэхээр чадна. Утсан дээрх дугааруудаа цэгцлэх цаг гаргаарай. Ямар нэгэн зүйлд мөнгөө оруулах хэрэггүй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top