Цэцэрлэгийн бүртгэл ӨНӨӨДӨР хаагдана

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 08 сарын 24

Цэцэрлэгийн бүртгэл E-Mongolia платформоор нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж байна. 2022-2023 оны хичээлийн жилд нийслэлийн цэцэрлэгт 150 мянга 735 хүүхэд хамрагдах ёстой.

Цэцэрлэгт хамрагдах хүсэлт өнөөдөр 17:00 цагт хаагдах бөгөөд 2022 оны наймдугаар сарын 25-26-ны хооронд цэцэрлэгийн хуваарилалт хийгдэнэ. Харин 2022 оны наймдугаар сарын 26-аас есдүгээр сарын 09 хүртэл бүртгэлийн баталгаажуулалт хийгдэх юм.

Монгол Улсын Засгийн газраас хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилгын хүрээнд энэ жил цэцэрлэгийн насны хүүхдүүдийг наймдугаар сарын 10-24, есдүгээр сарын 10-25, 10-р сарын 3-24-ний хооронд гэсэн гурван ээлжээр бүртгэнэ.

 

ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАХ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ ВИДЕО ЗААВАР

 

Бүртгэлтэй холбоотой асуудлыг доорх утсаар лавлана уу!!!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top