ӨНӨӨДӨР: “Монголын улс төрийн форум” болно

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 24

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.08.24)


9:00 цагт “АСЕМ хуралдай”-д “Монголын улс төрийн форум” болно.

10:00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д  Монголын хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумаас Засгийн газрын хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлнэ.

10:00 цагт УБ өртөөнд /Төв вокзал/ Улаанбаатарт импортоор орж ирсэн ачаатай чингэлгийн бөөгнөрлийн шалтгааныг газар дээр нь үзүүлж, тайлбар өгнө. Утас: 99091674, 86114818

11:00 цагт “Их хуралдай”-д илтгэл хэлэлцүүлсэн оюутнууд Японы залуус Монголын талаар, манай улсын залуус Японы тухай ямар ойлголттой байдгийг судалсан тухайгаа  “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлнэ.

11:40 цагт “Шонхор тауэр”-т УИХ дахь АН-ын бүлгийн даргыг томилох тухай хууль бус үйлдэл гарсан талаар АН-аас мэдээлнэ. Утас: 91000017

12:00 цагт  “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын тариаланчдын үндэсний холбооноос буудай тариалахад шаардлагатай орцын үнэ 100-150 хувиар нэмэгдсэнтэй холбоотойгоор тариаланчид тонн буудайн үнийг 1.2 сая төгрөг болгон өсгөхөөс өөр аргагүйд хүрсэн талаар мэдээлнэ.

15:00 цагт ГХЯ-нд Монгол Улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департаментын XV зөвлөлдөх уулзалт болон анхдугаар стратегийн яриа хэлэлцээ болно.

15:00 цагт Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Олон улсын Түрэг академиас Археологийн хүрээлэнгийн хамтын ажиллагаа, Дундад зууны үеийн археологийн судалгааны зарим үр дүнгийн талаар  “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top