БАЙНГЫН ХОРОО: Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 23

УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр /2022.08.23/ нээлтээ хийсэн. Ээлжит бус чуулган энэ долоо хоногт хуралдаад завсарлах тов гарсан. Тэгвэл өнөөдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах тов гаргажээ. Мөн үдээс хойш чуулганы нэгдсэн хуралдаан болох аж.

МЯГМАР ГАРАГ /2022.08.23/

ЦАГ

НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

ХААНА

10.00

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болон Эрчим хүчний сайд нарын мэдээлэл

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

11.00

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, цэцэрлэг, сургуульд хамрагдалт, боловсролын салбарын хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн асуудал

“Үндсэн хууль” танхим

14.00

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудал

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

 

16.00

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудал

“Их Хуралдай” танхим

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top