Нийт нутгийн 60 гаруй хувьд хур тунадас оржээ

2022 оны 08 сарын 23

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын дунд арав хоногт нийт нутгийн 60 гаруй хувьд 0.0-20.0 мм хур тунадас орсон байна.

Тодруулбал, Увс, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Дундговь, Хэнтий, Сүхбаатарын зарим, Дархан-Уул, Дорнодын ганц нэг сумдын нутгаар 20.1-50.0 мм, Булганы Дашинчилэн, Хангал, Сэлэнгэ, Төвийн Баян-Өнжүүл, Эрдэнэ, Баянжаргалан, Баян, Дундговийн Адаацаг, Хэнтийн Дэлгэрхаанд 50.1-86.9 мм оржээ.

Харин Өмнөговийн зарим, Говь-Алтай Баянхонгор, Дорноговийн зарим сумдын нутгаар бороо ороогүй. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт дунджийн орчим ба түүнээс ахиу, говийн нутгийн зарим хэсгээр дунджаас бага байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top