Г.Занданшатар: Ээлжит бус чуулганаар ГУРВАН БАГЦ асуудлыг хэлэлцэнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 08 сарын 22

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах захирамж гаргасан билээ. Тэрбээр УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ долоо хоногт буюу 2022 оны наймдугаар сарын 22-26-ны өдрийг хүртэл хуралдуулахаар шийдвэрлэсэн. 

Тэгвэл УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр /2022.08.22/ 10:00 цагт нээлтээ хийлээ. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулганыг нээж үг хэллээ.

Тэрбээр "Чуулганаар гурван багц асуудлыг хэлэлцэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч мэдээлэл хийнэ. Хаврын ээлжит чуулганы хаалт дээр хэлсэн цаг үеийн болон онцгой анхаарах асуудлыг хэлэлцэнэ. Ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хангамж, аюулгүй байдлын тогтоолын хэрэгжилтийг хэлэлцэнэ. Өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийн Цэц 02 тогтоол гаргасан. Энэхүү тогтоолыг хэлэлцэхээр төлөвлөв. Эдийн засгийн хямрал тогтворжих цаг болоогүй байна. Экспорт, импортын саатал, хомсдол олон байна. УИХ, Засгийн газар сэтгэл, зүтгэл, хүчээ нийлүүлж ажиллах шаардлага байна. Гадаад бодлого шинэ шатанд гарч, дэлхий нийтийн анхаарлын төвд байна" хэмээн онцоллоо.

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!

Хуралдаанаар Үндсэний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллийг хаалттай сонсох юм. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудал болон цаг үеийн асуудлаарх мэдээлэл сонсох зэргийг УИХ-ын ээлжит бус чуулганы хугацаанд сонсохоор төлөвлөөд байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top