Наурызын баярыг соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 06

Монгол Улсын Соёлын яам, Казах түмний соёлын давтагдашгүй өв болсон Наурызын баярыг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад нэр дэвшүүлэхээр ЮНЕСКО, Mongolian National Commission for UNESCO-той хамтран ажиллаж байна. 

Монгол Улс 2005 онд Соёлын биет бус өвийг хамгаалах тухай, 2007 онд Соёлын илэрхийллийн олон төрөл зүйлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай ЮНЕСКО-гийн Конвенцид тус тус нэгдэн орсон. Ингэснээр үндэсний соёлын өв, дурсгалуудаа ЮНЕСКО-д бүртгүүлэн хадгалалт хамгаалалтыг нь шинэ түвшинд хүргэх, үндэсний уламжлалт соёлоо хүн төрөлхтний соёлын дэвшилтэт ололттой нийцүүлэн хөгжүүлэх, дэлхий нийтэд сурталчлах, соёлын гадаад харилцаа, хамтын ажиллагааг тэлэх шинэ боломж нээгдсэн бөгөөд түүхэн ач холбогдолтой үйл явдал болсон юм.

Дэлхий нийтээрээ улс орнуудын соёл уламжлалын мөн чанар, үндэсний ялгарал болсон соёлын биет бус өвүүд хурдацтай устан үгүй болж байгааг Олон Улсын байгууллагуудын судалгаанд дурдаж байна.

Тэр дундаа соёлын биет бус өв тэдгээрийг хадгалан хамгаалж, өвлөн уламжлагчдынхаа ёс уламжлалыг хойч үедээ залгамжлуулах, нийтэд сурталчлан таниулах үйл хэрэг бүхий л улс орнуудын өмнө тулгамдсан асуудал байсаар ирсэн билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
цу(66.181.165.189) 2022 оны 08 сарын 06

Казахстан нь яачихсан юмб

0  |  0
Top