“Чингис хааны ертөнц ба Монгол судлал” арга хэмжээнд 54 монгол судлаач оролцов

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 06

Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойн хүрээнд, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор "Чингис хааны ертөнц ба Монгол судлал" цогц арга хэмжээг зохион байгуулж байна. 

Тус арга хэмжээнд 14 орны, 54 монгол судлаач оролцож байгаа бөгөөд өнөөдөр /2022.08.06/  үндсэн хуралдаан Төрийн ордонд эхэлсэн юм. Үйл ажиллагааг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэллээ. 

 

 

 "Чингис хааны ертөнц ба Монгол судлал" цогц арга хэмжээний хүрээнд тус сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах бөгөөд таван салбар хуралдаанаар, 155 илтгэл хэлэлцүүлэх ажээ. 

САЛБАР ХУРАЛДААНУУДЫГ: 

  • “Монголын түүх, угсаатны судлал”,
  • “Монгол хэл, уран зохиол судлал”,
  • “Монголчуудын соёлын ертөнц”,
  • “Монголчууд ба гадаад ертөнц”,
  • “Монголчуудын соёлын өв, археологийн судалгаа” сэдвээр зохион байгуулна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(98.215.126.149) 2022 оны 08 сарын 06

hujaa hasag turk 3 aas l hol bai. jinhene tuuh arheologiin hulgaichuud.

0  |  0
Top