“World police & Fire games” тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 08 сарын 03

Нидерланд улсын Роттердам хотноо болсон олон улсын “World police & Fire games 2022” тэмцээнээс ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны дасгалжуулагч, Монгол улсын начин А.Алтанхуяг  гурван төрөлд алт, мөнгө, хүрэл медалийг хүртлээ.

Тэрбээр жудо бөхийн төрөлд алт, чөлөөт бөхийн төрөлд мөнгө, сонгомол бөхийн төрөлд хүрэл медалийн эзэн болсон юм.

Тус тэмцээн долдугаар сарын 22-30-ны өдрүүдэд болж, дэлхийн 70 гаруй улсын тамирчин цагдаа нар спортын 63 төрлөөр өрсөлдлөө гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооноос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.166.196) 2022 оны 08 сарын 04

Ийм балай юманд явж үргүй зардал чирэгдэл гаргамааргүй л байгаа юм, энэний тэр хэдэн медаль нэртэй төмөр гаргасан зардлыг нөхөхүйц үнэтэй гэж үү

0  |  0
Top