Лэди Гага халдлагад өртсөн үү!

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 24

Хэсэг хугацаанд нам гүмхэн байсан АНУ-ын дуучин, жүжигчин, ая зохиогч, бүжигчин, продюсер  Лэди Гага энэ долоо хоногт "Chromatica Ball"-аараа урлагийн тайзнаа эргэн ирлээ.

Шоу бизнесийн ертөнцөд хүлээлт үүсгээд байсан Лэди Гагагийн энэ удаагийн шоунд дэлхий нийт төдийгүй шүтэн бишрэгчид нь маш их анхаарал тавьж байсан нь ойлгомжтой. Тэгвэл энэ долоо хоногт болсон тус шоуны үеэр тайзан дээр дуулж байсан дуучин бүсгүй рүү үзэгчдийн хэсгээс үл мэдэгдэх хавтгай зүйл шидсэн байна.

Дуучин бүсгүй үүнд огтхон ч түүртэлгүй дуугаа дуусгасан бөгөөд яг тухайн үеийн моментийг таслан авч, олон нийтийн сүлжээнд тавьсан твиттэр хэрэглэгчийн бичлэгийг нэг өдрийн дотор 3.5 сая хүн үзэж, сэтгэгдлээ илэрхийлж, цааш шэйрлэн түгээжээ. 
 

Бичлэгийн олон нийтийн сүлжээнд тавигдахтай зэрэгцэн шүтэн бишрэгчид нь Лэди Гагаг халдлагад өртлөө хэмээн шуугиж байсан бол дуучин бүсгүй өөрийн твиттэр хуудсандаа "Энэ бол санаа зовох асуудал биш. Шүтэн бишрэгчид тайз руу юм шидэх үзэгдэл байж л байдаг" хэмээн жиргэжээ. 

Лэди Гагагийн хувьд өсвөр наснаасаа эхлэн урлагт хөл тавьсан бөгөөд ер бусын байдлаараа дэлхий нийтэд танигдсан билээ. Энэ удаагийн "Chromatica Ball"-аараа ч тэр өөрийн өвөрмөц стилиэ алдаагүй харагдаж байв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top