Рэппэр Roockie-ийн ээлжит уран бүтээл "Саран хийл"-ээр үргэлжилнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 21

Залуусын дунд уран бүтээлээрээ төдийгүй, хувийн амьдралаараа ч багагүй шуугиан тарьж байгаа дуучин Рүүкий буюу У.Мөнхбагана дэлгэцийн урлагт хэд хэдэн дүрийг бүтээгээд буй.

Тэр энэ удаад "Хар санаа, хайр сэтгэл" зохиолоос сэдэвлэн бүтээсэн "Саран хийл" уран сайхны кинонд гол дүр бүтээсэн байна. Энэхүү уран бүтээл ирэх наймдугаар сарын 12-нд дэлгэцнээ гарах аж. 

"Саран хийл" кинонд түүнээс гадна МУГЖ Ц.Төмөрхуяг, СТА Т.Бархүү, О.Гэрэлсүх, Т.Анхзул, Я.Билгүүнсар нарын уран бүтээлчид оролцон тоглосон байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top