Алба хаагчдыг Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалиар шагнав

2022 оны 07 сарын 10

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зарим албан хаагч, ахмад ажилтнуудыг Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалиар шагналаа.

Тодруулбал, Үйлчилгээний гавьяат ажилтан, бэлтгэл комиссар Д.Хишигбаатар, Онцгой байдлын байгууллагын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа С.Цогтбаатар, С.Цэндбаатар, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн сантехникийн слесарь Ц.Дэлгэр, НОБГ-ын Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн өлгүүрчин Т.Ундрахцэцэг, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн слесарь З.Хаянхярваа нарын 38 алба хаагч Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалиар шагнагдлаа.

Мөн эрхэлсэн албандаа амжилт гаргасан 26 алба хаагч цол нэмлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top