Үндэсний баяр наадам маргааш Урианхай сурын харваагаар эхэлнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 07 сарын 06

Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тус тус хамтатган тэмдэглэх гэж байна. Наадмын хүрээнд 22 арга хэмжээг төлөвлөсөн ба нэгдсэн хөтөлбөрийн дагуу маргааш буюу долоодугаар сарын 7-ны өдөр Урианхай сурын харваагаар баяр наадам эхэлнэ. 

Харин соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөрт урлагийн тоглолт, уран зургийн үзэсгэлэн, музейн зэрэг олон төрлийн арга хэмжээ багтсаны дээр зарим нэг онцлох арга хэмжээнээс дурдвал “Улаанбаатарын үдэш-2022” нийтийн цэнгүүн, урлагийн тоглолт Хүй долоон худагт долоодугаар сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөрийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top