ӨНӨӨДӨР: Унаач хүүхдийг осол гэмтлээс хамгаалах талаар мэдээлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 30

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.06.30)


11:00 цагт "Шонхор тауэр"-т АН-ын 4/11 Мэдээллийн цаг болно. Утас: 91000017

11:00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2022”-ын үр дүнг танилцуулна.

11:30 цагт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт унаач хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах асуудлаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран хэвлэлийн хурал хийнэ.

11:30 цагт “Болор” ТББ-аас “Эрх чөлөө, эв найрамдал” уриатай “Гэрэл асаая” шоу тоглолтын талаар "Монгол ньюс" мэдээллийн төвд мэдээлнэ.

12:00 цагт "Интерном" номын их дэлгүүрийн төв салбарт Канадын иргэн цуглуулагч Боржигин Хөхбуян, археологич Д.Болдхуяг нарын "Даян Монголын тэнгэрийн хөх шаазан" каталогийн нээлт болно.

12:00 цагт Улсын дээд шүүхийн байранд тус шүүхийн удирдлагууд “Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх, тулгамдаж буй асуудал” сэдвээр сэтгүүлчидтэй уулзалт зохион байгуулна. Утас: 99183248, 99122141

12:30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д  “Эх нутаг хүн зон олноо хамгаалъя” ТББ-аас Үндсэн хуулийн өөрчлөлт буюу Төрийн  дууллын утгын алдаа, модон сүлдийг өөрчлөх талаар мэдээлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top