“Монгол оршихуй халдашгүй дархан байх ёстой”

С.Данзан | Zindaa.mn
2022 оны 06 сарын 17

Монголын газар шороо Монгол хүн, Монголын оршихуй буюу Монголын заяа халдашгүй дархан байх ёстой хэмээн ТББ-ууд төв талбайд цуглан үзэл бодлоо илэрхийлсээр  байна. Мөн тэд монгол хүн бүрийг язгуур эрх ашгаа хамгаалан нэгдэж, тэмцэхийг уриалж байгаа юм.Өнөөдөр   Монголын тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөн, Аюулгүй байдлын сан, Халуун цуст монголчууд,  “Эв эе нэгдсэн нэг Монгол хөдөлгөөн”-д  эвлэлдэн нэгдэхээр найман  ТББ батламжинд гарын үсэг зурлаа.Энэ үеэр талуудын байр суурийг тодруулав.


О.Лхагвадорж /Нийгмийн сэтгэл зүй судлаач/: Ард түмнийхээ итгэлийг авч явах нь төрийн үүрэг юм

-Монголын тусгаар тогтнол, монголчуудын эрх, эрх чөлөө алдагдах гэж буй энэ нөхцөлд   үзэл бодол, сэтгэл санаагаа нэгтгэн Монголынхоо төлөө тэмцэж буй залуустай үйл хэргээ  нэгтгэе гэж шийдээд  ирлээ. Ний нуугүй хэлэхэд, Монголд төр гэж өнөөдөр алга. Дураараа дургидаг бүлэглэлүүд бидний дээр гарч суугаад түүнийгээ төр гэж нэрлэж байна. Түүнтэй нь ард түмэн нэгдэж тэмцэх үйл лайтай учраад явж байна. Төр гэдэг нь  нэгдүгээрт, хяналтын тогтолцоо юм. Гол хийх амжил нь энэ. Түүний цаана юу байна гэвэл, ард түмний хүсэл сэтгэл, итгэлийг авч явах нь төрийн үүрэг. Гэтэл энэ нөхдүүд тэр итгэлийг аль хэдийн алдчихсан. Төр ард түмнийхээ итгэлийг авч явахын тулд өөрөө шударга байж, үйл ажиллагаа нь цэгцтэй, бодлого нь зөв байх ёстой. Гэвч өнөөгийн төр хэмээх  нэр зүүсэн шударга бусын тогтолцооны нөхцөлд ард түмний итгэл алдарсан. Үүнээс болж нийгэм замбараагүй болсон. Ард түмэн бүү хэл хүн хүндээ итгэх итгэл алдарсан. Энэ нь эргээд улс оронгүй болох босгонд тулж ирээд байна. Эдийн засгийн хувьд ч, нийгмийн сэтгэл зүйн хувьд ч, салбарын үйл ажиллагаа ч тэр бүгд унтарсан. Ийм нөхцөлд ард түмэн нэгдэж тэмцэхээс  өөр аргагүй.

Ц.Юмжирдулам/Цагаан-Үүр аялал жуулчлалын холбооны  тэргүүн, Даян дээрхийн удган/: Сэрсэн сэхээрсэн хүмүүс нэгдэж тэмц

-Монголчууддаа энэ өдрийн амар амгаланг айлтгая. Би Хөвсгөлийн тайгаас нийслэлийн төв талбайд болж буй үйл явдлыг зорьж ирлээ. Гол шалтгаан нь өнөөдөр Монгол Улсын үндэсний аюулгүй байдал алдагдаж эхэлж байна. Манай улс БНХАУ-д өртэй байгаа. Тэр өр дээр Хятадын Элчин сайд Төрийн тэргүүнд бараалхснаар дахин ихээхэн хэмжээний өр зээл тавих нөхцөл бүрдлээ. Энэ бол Монгол Улсыг газар нутаг, ард түмэнтэй нь  урд хөршид зарах нөхцөл бүрдэж байна. Үүнийг зогсоохын тулд би алс хязгаар, Хөвсгөлийн тайгаас нийслэлийг зорин ирлээ. Дээр нь Үндсэн хуульд 2019 онд оруулсан 6.1, 6.2 дахь заалтыг өөрчлөх ёстой. Монгол Уосын газар нутаг бүх ард түмний  дэлд байх ёстой атал “Төрийн, нийтийн” гэж өөрчилсөн. Энэ маш ноцтой. Үүнийг болих ёстой. Төрийн, нийтийн гэхээр улсаа зараад амаараа дүүрэн ам.доллар чихүүлсэн улстөрчид хүссэнээрээ авирлах нөхцөл бүрдсэн. Ард түмэн хэчнээн тэмцсэн ч Олон улсын шүүх дээр боломж бүрдэхгүй байхаар хуульчлагдсан. Үүнийг ард түмэн  эсэргүүцэж байна. Ард түмэн байж төр үүсдэг. Тэгвэл хааны алба халаатай. эзний алба ээлжтэй. Монголын төрийг хууль бусаар, хар машины луйвраар авсан нөхдүүд, дээр нь Үндсэн хуульд иргэдийн бус өөрсдийн дур зоргоор өөрчлөлт хийсэн хүмүүс дахин ноёрхлоо тогтоох гэж байна. Үүний эсрэг Монголын ард түмэн, сэрсэн сэхээрсэн хүмүүс нэгдэж тэмцэх ёстой.

Я.Хундаганай /Газар тэнгэр, гал нэгдэл ТББ-ын тэргүүн/: Тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул  учирлаа

-Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул занал учирч байна. Иймд “Халуун цуст монголчууд” ТББ-ыг дэмжин манай ТББ оролцож байна. Манай ТББ ээжүүдийн нэг бүлэгтэй. Мөн эрэгтэйчүүдийн бүлэг бий. Бид Ерөнхийлөгчид шаардах бичиг хүргүүлсэн. 24 цагийн хугацаатай зөвшилцөх хүсэлт тавьсан. Энэ хугацаа өчигдөр 14 цагт дууссан. Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх н.Энхтулга бидний шаардлагыг хүлээж авсан. Өчигдөр хариуг өгч амжихгүй гээд өнөөдрийг болтол хойшлуулсныг бид хүлээж байна. ҮАБЗ хэлэлцэнэ, Засгийн газар, УИХ-д тодорхой чиглэл өгсөн. Хариуг нэгтгэн өгнө гэсэн. Иймд хүлээж байна.

Өнөөдөр Монгол Улсын аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал. Засгийн газраас явуулж буй сүүлийн үеийн бодлогууд ард түмний төлөө бус байна. Эргэлзээтэй, буруу шийдвэрүүд гарч буй учраас бид санаа зовж, олон түмнээ төлөөлж, ард түмнээ нэгдэхийг уриалж байна. Монгол хүн бүр төв талбайд ирээрэй.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.131.155) 2022 оны 06 сарын 18

Muu yavahaar .Sain vh gedeg als holiin evropoos demjij bna.Oirhon baisan bol ami nasaaraa hatuu temtsehd belen bna.Hulgaich turtei baisanaas .Ardiin turteiguu baisan ni deer.Alaltsaad 2 tiishee bolon bolson.

2  |  0
Хар сүлд(202.126.89.131) 2022 оны 06 сарын 18

Дэмжиж байна!

1  |  0
zochin(73.111.180.213) 2022 оны 06 сарын 18

ard ny xuzuugyi

1  |  1
Top