Засгийн газрын 189.9 мянган ширхэг бондыг арилжааллаа

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 07

Монголын хөрөнгийн биржээр өчигдөр Засгийн газрын бондыг арилжааллаа. “4000 төрийн албан хаагчдыг орон сууцны урт хугацаат зээлд хамруулах хөтөлбөр”-ийг санхүүжүүлэхэд зориулсан нийт 189.9 мянган ширхэг энгийн бондыг 18.9 тэрбум төгрөгөөр арилжаалжээ.

Үнэт цаасны арилжаа 11.00 цагт эхэлж хоёр цагийн турш үргэлжилжээ. Үнэт цаас 36 тэрбум төгрөгийн 360 мянган ширхэг бөгөөд нэг бүрийнх нь нэрлэсэн үнэ 100 мянган төгрөг. Өмнөх 36 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа өнгөрсөн сарын 8-ны өдөр арилжаанд ороход өдөртөө арилжаалагдан дуусч байсан юм. Засгийн газрын үнэт цаас бусадтай харьцуулахад эрсдэл багатай байдаг тул хөрөнгө оруулагчид худалдаж авах дуртай байдаг юм байна.

Төрийн албан хаагчийг орон сууцжуулах хөтөлбөрийг санхүүжүүлэхэд Сангийн яамны зүгээс Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар 72 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top