Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ

2022 оны 06 сарын 15

Нийслэлийн Онцгой байдлын газар,  Байгаль орчны газар, Цагдаагийн удирдах газар, Мэргэжлийн хяналтын газрын алба хаагчид хамтран ногоон бүсэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүл, хяналт шалгалтыг 03 дугаар сарын 21-ээс зургаадугаар сарын 10-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Энэ хугацаанд нийслэлийн ногоон бүсийн 116 чиглэлд хөдөлгөөнт эргүүл, хяналт шалгалтыг зохион байгуулж, гал түймэр гарч болзошгүй 89  зөрчлийг илрүүлэн арилгуулж, 276 удаагийн шар өвсний гал түймрийг унтраан, ногоон бүсэд зорчсон 6320 автомашин, 25541 иргэн, 114 айл өрх, 35 аж ахуй нэгж байгууллага, хуулийн этгээдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэн, гарын авлага, санамж материал 2000 ширхгийг тарааж ажилласан байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт шар өвсний болон ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эрүүл, хяналт шалгалтыг явуулснаар ой, хээрийн түймрийн эрсдэл, дуудлагын тоо, хохирол, давтамж буурсан үр дүнтэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top