ШУА хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 06 сарын 10

 ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн ШУТИС-ийн Гадаад хэлний сургуультай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнг төлөөлж захирал Ж.Бат-Ирээдүй болон ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийг төлөөлж захирал Ц.Энхбаатар нар санамж бичгийг байгуулав. 

Энэхүү санамж бичигт Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд болон ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн профессор, багш судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын түвшинд хүргэсэн судалгаа хөгжүүлэлтийг хийх, судалгааг сургалттай нягт холбох, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэдлэг чадвар бүхий мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай тусгасан байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top