“LEAD CHINGELTEI 2022” залуучуудын хөгжлийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 06 сарын 10

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн залуучуудыг хөгжүүлэх, идэвхижүүлэх, харилцан суралцах, өөрсдөө бүтээн байгуулах боломж олгох, нийслэл, дүүргийн бодлого шийдвэрт залуучуудын санаа бодлыг тусгах, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “LEAD CHINGELTEI 2022” залуучуудын хөгжлийн хөтөлбөрийг санаачлан зохион байгуулж байгаа билээ.

Уг хөтөлбөр нь Чингэлтэй дүүргийн харъяат, төр, хувийн хэвшил, иргэний нийгэм болон оюутан сурагчид гээд бүхий л салбарын төлөөлөл залуусыг нэгтгэн нийгэмд тулгамдаж буй асуудлыг эерэгээр өөрчлөх, төрөл бүрийн сургалт, үйл ажиллагаанд хамрагдах, өөр хоорондоо танилцан нөхөрлөх, хүрээгээ тэлэх, манлайлах чадвараа сайжруулах зэрэг олон боломжийг залууст олгох юм.

Өнөөдөр тус хөтөлбөрт хамрагдсан дүүргийн манлайлагч залуус дүүргийнхээ бүтээн байгуулалттай танилцаж, хөтөлбөрт хамрагдсан батламжаа гардан авлаа. Хөтөлбөрт хамрагдсан залууст дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл батламжийг гардуулан өгч, амжилт хүслээ.

“LEAD CHINGELTEI 2022” хөтөлбөрт 16-35 насны шилдэг 50 залуу оролцогч хамрагдаж, хувь хүний хөгжлийн болоод бусад чиглэлийн чадавхижуулах сургалтад хамрагдаж холбогдох салбарын экспертүүд, мэргэжилтнүүдтэй уулзан үе тэнгийн бусад залуусаас суралцах зэрэг олон давуу талтай юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top