ЕХ Оросын эсрэг зургаа дахь удаагийн багц хориг арга хэмжээ авав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 03

Европын Холбооноос Оросын эсрэг тавьж буй зургаа дахь удаагийн багц хориг арга хэмжээгээр Оросын газрын тосыг гуравдагч орнууд руу тээвэрлэдэг хөлөг онгоцнуудыг даатгахыг хориглохоор болжээ.

Энэхүү шийдвэр зургаан сарын дараа хүчин төгөлдөр болно гэж Блүмберг агентлаг эх сурвалж дурдан мэдээлжээ.

ЕХ-ны гишүүн орнуудын элчин сайд нар Люксембург хотноо Оросын эсрэг авах хориг арга хэмжээний зургаа дахь удаагийн багцыг дэмжжээ. Үүнд газрын тос, банкны салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд багтсан байна. Үүнээс гадна Оросын газрын тосыг далайгаар тээвэрлэхийг хориглож, улмаар газрын тосны хоолойгоор импортлохыг хориглох боломжийг судлахаар болсон байна. Оросын газрын тосны компаниудад үйлчилгээ үзүүлэхийг мөн хоригложээ.

Түүнчлэн, ОХУ-д нийлүүлэх хими, өндөр технологийн бүтээгдэхүүнд хязгаарлалт тавьж, Оросын оператор компаниудад зөвлөх үйлчилгээ үзүүлэхийг хориглосон байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.131.155) 18 цагийн өмнө

Mash olon yaduu buurai ulsuud ulsuglund chiveh bolj dee.Delhiin usiig Evrop ba Pashizamiig demjigch Amerka ezemshdeg boljee.Beeh yandaa.

1  |  0
бат(192.82.85.213) 18 цагийн өмнө

БОЛЖ. ЖИЖИГ УЛСЫГ ТҮРЭМГИЙЛБЭЛ ЯАДГЫГ САЙН СУРГА

2  |  0
Лю(66.181.161.125) 18 цагийн өмнө

Өрнөд барууны далай юм ууу .эд чөтгөр лүүгээ доллортойгоо тони

1  |  0
zochin(185.183.147.192) 18 цагийн өмнө

oorsondoo sanction tavidag garuuddaa ..kkk

1  |  0
Зоч(103.57.92.206) 18 цагийн өмнө

Өөрийгөө хичээ.Өмдгүй байж өвдөг цоорхойг шоолов

1  |  0
Би(66.181.182.132) 18 цагийн өмнө

Өвөл ирж байна даа..хөөрхийс Европчууд даарна даа

2  |  0
Close menu