ФОТО: Хүүхдийн баярын гэгээн ертөнцөөр...

2022 оны 06 сарын 02

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын 01, хүүхдийн баяр. Энэ өдөр бяцхан үрс маань хамгийн гоёхон хувцсаа өмсөж, амттан идэж, тоглож наадахыг л хүсдэг. Тэд өөр юу ч хүсэх билээ.

Тийм ч болохоор аав ээж, эмээ өвөө, ах эгч нь гол баатруудаа баяр хөөрөөр дүүрэн байлгахыг хичээнэ.

Хүүхэд бүрийн харцанд сахилгагүй инээд, баяр хөөр гэрэлтэж, хэзээ ч ядарч цуцахыг мэдрэхгүйгээр тоглож наадна. Тэднийг харсан хэний ч сэтгэл цэлмэж, сэтгэл зүрх хайраар дүүрэх нь гайхамшигтай. Тэд л ертөнцийн төв, амьдралын утга учир юм байна.

Эх орныхоо ирээдүй болсон энхрий үрсийн маань харц нь жаргалаар гэрэлтэж, жижигхэн зүрх нь айдасгүй, сэтгэл нь сэвгүй цагаахан байг...

Зиндаа.мн сайтын гэрэл зурагчин Д.Амаржаргалын өчигдөр болж өнгөрсөн хүүхдийн баярын гэгээн ертөнцөөр аялуулсан фото сурвалжилгыг хүргэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top