Л.Энх-Амгалан: Цэцэрлэгийн хамран сурах тойргийг шинээр төлөвлөнө

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 05 сарын 31

Засгийн газар өнөөдөр /2022.05.31/ ээлжит бусаар хуралдаж байна.

Хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нар мэдээлэл хийж байна.

Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Төсвийн тодотгол хийсэн. Эндээс нийт 200 тэрбум төгрөгөөр цэцэрлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэхээр болсон. Хүүхдүүд сугалаагаар цэцэрлэгт явдаг болсон нь бүртгэл буруу гаргадаг, төлөвлөлт буруу байдаг, санхүүжилтийн механизм нь тодорхойгүй зэрэг шалтгаанаас үүдэлтэй. Өнөөдөр улсын хэмжээнд сургуулийн өмнөх насны 75.5 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна гэх судалгаа бий. Цаана нь 68 гаруй хүүхэд цэцрэрлэгт хамрагдаж чадахгүй байна" гэв. 

Түүнчлэн "Нийслэлд 34485 хүүхэд цэцэрлэгт хамрагдахгүй, сугалаагаар цэцэрлэгт хамрагдах эрсдэл үүссэн байна. Сугалааны цэцэрлэг бол 2, 3 насныхан дунд л бий. Энэ намар хоёр настай 24 мянган хүүхдийн асуудлыг шийднэ. Энэ жил 20 цэцэрлэг ашиглалтад орно, 3000 хүүхэдийг нэмж авна. Хоёрт, цэцэрлэг түрээсэлнэ. Нийт 26 байрлал дээр түрээслэх байрны судалгааг авна, нээлттэй сонгон шалгаруулалт хийнэ. Гуравт, орон сууцны нэг давхруудыг хуралдаж авна, гэр цэцэрлэгүүдийг ажиллуулна гэх зэргээр асуудлыг шийднэ. Хамран сурах тойргийг шинээр төлөвлөнө. Өмнө нь буруу төлөвлөж байсан байна" гэх мэдээллийг өглөө.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top