Касктай баатрын үнэн төрх

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 27

Эсэн мэнд байгаа ганц баатар маань “Путины ташуур намайг ташуурдана гэсэн учраас касктай гарч ирлээ” хэмээн хамгаалалтын малгайтай олны өмнө гарч ирэв. Улсын баатар хүн ямар “У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, З.Энхболд, Н.Алтанхуягийн ташуур намайг ташуурдана гэсэн учраас...” гэж доошоо оролтой биш, дэлхийд данстай удирдагчийн нэр барин олныг үймүүлэхээ мэдэж байна, бас.

Тодотговол, Э.Бат-Үүл өчигдөр "Амаа нээх эрх чөлөө олго, дарангуйлагчид огцор" гэх малгай дор эсэргүүцлийн цуглаан зохион байгуулсан. Хойд хөршөөс улбаалсан дайны чимээ, дарийн үнэртэй хамт монголчууд Орос, Украин хэмээн хоёр талцах болсон нь цаанаа ихээхэн учиртай гэдгийг эх сурвалж хэлсэн. Орос, Украины дайны нөхцөл байдал, энэхүү сөргөлдөөн манай улсад нөлөөлөл үзүүлэх үү гэвэл үзүүлнэ. Тэр тусмаа цахилгаан эрчим хүч, шатахуун түлш гээд стратегийн суурь бүтээгдэхүүний үнэ ханшнаас эхлээд цөөнгүй зүйлд нөлөөлөх өндөр магадлал бий. Гэхдээ АН-ын зодоонд, хэн нэгэн хэрэг өдүүлсэн улстөрчийн эрх ашигт огт хамаагүй.

Өдгөө карьераа дуусгаж, “дээлээ нөмрөх”-дөө тулсан улстөрчид дэлхий нийтийн анхааралд байгаа дайны асуудлыг дотоодын өчүүхэн улс төртэй холбон тайлбарлах, өөрсдийнхөө асуудлыг өндөр авахуулах гэсэн санаа бололтой. Өөрөөр хэлбэл намынхаа дотоод асуудлыг дайны чимээгээр дамжуулан, олны анхааралд оруулах гэсэн өнцөг ч харагдана. Нам дотроо таалахгүй байгаа нөхдөө ч энэ асуудалтай холбож байгаа нь анзаарагдана. Түүнээс бус Улсын баатар Э.Бат-Үүл гарч ирээд “Х.Баттулга хулгайч, дээрэмчин, Монгол Улсаас зайл” хэмээн яриад газар авахаа больсон.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Эрх баригчид идэж ууж байна. Төрийн тогтолцоо болохгүй байна” гээд хүн сонсохгүй байна. Хөгжлийн банкны асуудал яриад газар авахаа больж байх шиг. Улс орны эдийн засгийн уруу дорой байдал, иргэд ядуу зүдүү байгааг яриад ч хөдлөх шинж алга. Мөн чанартаа үүний төлөө тэмцэж байгаа хүн байхгүй. Харин ч ядуу зүдүү байдлаар дамжуулан, улс төр хийгчид л МАН-д ч, АН-д ч эртнээсээ байсан. Одоо ч бий. Ард түмэн ч аливаа зүйлийг амархан мартах юм.

Тиймээс арга ядсан бүлгийн дарга "АН аливаа дайны үйл ажиллагааг дэмжихгүй. Эрх баригчид Украины асуудлаар Монгол Улсын байр суурийг тодорхой болгон нийтэд мэдээлэх ёстой. Дайны улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирсон энгийн иргэд, хүүхэд эмэгтэйчүүд, эх орноосоо дүрвэгсдэд зориулан хүмүүнлэгийн аян санаачилж хувиасаа нэг сарын цалингаа хандивлаж байна" гэж сууна. Д.Ганбат гишүүний чин сэтгэл мөн хэдий ч үүгээрээ дамжуулан “Эрх баригчид дайны талаар байр сууриа илэрхийл” хэмээж байгаагийн цаана чухам юу байна.

Ганцхан “Женко” ч биш, АН, МАН-ыг яриад ч газар авахгүй учраас энэ хаврын сард Орос, Украины дайн, В.Путин, В.Зеленский нараар давслан, нэгнээ муучлах, харлуулах болсноор ард түмэн ч тэднийг дагаад талцах шинжтэй болчихлоо. Улс төр бүү хэл нийгэмд газар авахаа больсон улс төрийн хуучин кадруудаас гадна нэртэй жүжигчин Д.Сосорбарам нарын хүмүүс ч Орос, Украин хэмээн харааж зүхээд байхаар гудамжинд гараад буу шийдэм болохгүй ч үзэл бодлын зөрүү ажиглагдах болжээ.

Д.Сосорбарам жүжигчин ийнхүү үгээ хэлснээс болж, нүүр рүүгээ гурил цацуулсан. Үүний дараа жагсаал зохион байгуулагч Э.Бат-Үүл хэвлэлийн хурал хийж, “Азизов, Путин, Х.Баттулгын шившлэгтэй гурил цацав уу л гэж бодлоо” хэмээн шуугиан дэгдээж байх жишээтэй. Мөн үеэр тэдний эсрэг нэгдсэн залуус “Энэ мэт иргэдийн дунд хутгасан жагсаал зохион байгуулвал ташууртай ирнэ” гэдгээ хэлсэн учраас тэр өчигдөр каск өмссөн бололтой.

Түүнээс бус ямар ч зүдүү ард түмэн дэлхийн их гүрнүүдийн дунд болж байгаа дажинг тарж бутарсан намын карьергүй болсон улстөрчидтэй холбож ойлгохгүй л дээ. Гагцхүү энэхүү дайны чимээ биднээс алс холуур өнгөрч, гай зовлон бага байгаасай л гэж хүсэж байгаа нь ойлгомжтой.

Ийнхүү үе үе дайны тухай ярих болсон нөхдийн цаана асар олон шалтгаан байгааг дурдах учиртай. Юуны өмнө Үүл баатрын хэрэг эцэслэн шийдэгдээгүй Цагдан хорих төвөөс батлан даалтад гараад буй. Нөгөө талаар дундаа хуваагдсан АН-ынхан өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн, Үүл баатрыг дэмжиж байна. Мөн тэдний хувьчлал нэрээр авчихсан хэд хэдэн объект эрх баригчдын хар дансанд орсон гэх мэдээлэл бий.

Шилээ харуулаад байгаа өнгөрөгч хавар гэхэд Хөтөлийн цемент шохой, Дарханы төмөрлөгөөс эхлээд цөөнгүй үйлдвэр объектыг төрд буцаан авсан төдийгүй эзнийг нь хорьчихсон. Тус ажиллагаа нь ч нөхдийг зүгээр суулгахгүй байгаа болов уу. Тиймдээ ч хар жагсаалтад орчихсон нөхөд Э.Бат-Үүлийг дэмжих замаар дайн дажин ярьж, гол асуудлыг төөрүүлэх оролдлого ч бий.

Түүнээс бус аль эрт суудлаасаа буусан Ерөнхийлөгч асан Х.Баттулга В.Путин хоёрт ямар холбоо сүлбээ байх вэ. Уг нь зүй ёсоор бол өдгөөгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг В.Путинтай холбон харааж зогсох учиртай. Гагцхүү түүнийг харааж зүхэж болохгүй байна. Үүл баатар үнэхээр эх оронч, ард түмнээ гэдэг нөхөр бол эрх баригчдыг өдөр бүхэн шүүмжилж байх ёстой. Өлсөж цангаж байх учиртай. Өнөөдөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт гарчихсан, цалин тэтгэврийн нэмэгдэл байхгүй, ажлын байр үгүй гээд яриад байвал нийгэмд болж бүтэж байгаа зүйл алга.

Үүнд В.Путин ямар хамаатай юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, энэ УИХ л хамаатай биз дээ. Гэтэл ганц баатар маань эсрэгээрээ эрх баригчдыг амаа олохгүй магтаж явна. Тухайлбал, өнгөрөгч дөрөвдүгээр сард болсон үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаалын дараа суллагдаад удаагүй байсан баатар маань "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар, ардчилсан орны Засгийн газар ямар байх ёстой үлгэр жишээг үзүүллээ. Эрхээ эдэлж байгаа манай залуус ч ямар соёлтой юм бэ. Монголын ардчиллын шинэ үе иржээ" хэмээн жиргэж байв. Үүнээс хойш Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдал дордсон уу гэхээс дээрдсэнгүй.

Харин өчигдрийн цуглаан дээр тэрбээр “Иргэд тайван цуглаанаар үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх боломжгүй болсон. Иргэн Д.Монголхүүд холбогдох хэргийн шүүх хурал болсон. Цагдаагийн удирдлагууд ч иргэдэд үзэл бодлоо илэрхийлж болохгүй талаар сануулга өгч буйг бид эсэргүүцнэ. Жирийн иргэд эрхийнхээ төлөө тэмцэж болохгүй нийгэмд өнөөдөр бид амьдарч байна.

Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг дээдлэхээ больсон ч АН үүнийг хатуу эсэргүүцэж болно. Тиймээс өнөөдрийн цуглаанаар ЦЕГ-ын дарга Ж.Болд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга н.Отгонжаргал, Нийслэлийн прокурор н.Ариунболд, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын дарга н.Чинбат нарыг огцрохыг шаардаж байна. Биднийг Беларусь болгох Х.Баттулгын үйл хэргийг гүйцэлдүүлэхэд бэлэн төрийн тусгай албан хаагчид прокурорын болон цагдаагийн байгууллагын удирдлагад ажиллаж буй нь Монголыг доромжилж байгаа хэрэг. Тэдгээр алба хаагчид удирдаж, Путины түрэмгийллийг эсэргүүцсэн залуусын үйл ажиллагааг мөрдөн мөшгиж, байцаан дарамтлаж байгаа нь харагдаж байна” хэмээн овоо зоримог дуугарч байна лээ. Гэхдээ л өнөөгийн нөхцөл байдлын гол буруутнуудыг бас л шүүмжилсэнгүй. Эрх баригчдаа ч шүүмжилсэнгүй. Гагцхүү шүүх, цагдаа В.Путин л буруутай аж.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.7) 2022 оны 05 сарын 29

Салага Саарал Хонхын Цогтсайханыг зодож , турба мөргүүлж алсан гээд байгаа үнэнүү.зэвүүн нвш.

1  |  0
Зочин(66.181.161.7) 2022 оны 05 сарын 29

Адуу үргэхэд илжиг тожигноно гэж .Укрианд дайн болход Салага Саарал,Сагсуу Саарал 2 бас тожигномор аядаад байгаа бололтой шүү.ккк.Тийм сүрхий эх оронч wм бол хятадуудын махны асуудлаар цуглаач.Хатуудыг гаргах талаар орилооч.Чадахгүй нохойн жогорхойнууд.Өөрсдийнх нь хийсэн хулгай лайвар илэрч байдгаа хураалгахдаа тулахдаа олон нийнийн зүэл санааг өөр тийш нь эргүүлж байгаа зэвүүн новшнууд.Салага Сааралыг Хонхын Цогтсайханыг зодож турба мөргүүлж алсан гэдэг үнэнүү.Зэвүүн санаатай муу алуурчиддаа.

1  |  0
Zochin(66.181.160.39) 2022 оны 05 сарын 27

Amerkuud yag iim salgalsan ardaa madh ih notoi asar ih dolloriin zeeltei nuhduuder hergees tur zasag ard tumniih ni esreg uildel hiilgeh arga turshlavtai yum bisbuu ene oros MAN 2 g eserguutseed baigaa nohsiig haraarai sosorbaram teatr shaasan temuujin huuhen shaasan batuul tusul shaasan unurbayr elbegdorjoos mungu shaasan iimerhuu yumnuud l hereg ni ilreh geed uhaan joloogui guildej bna deer ni hun namiin galzuu gants zolbin jagsaaltaar edniig oruulah tohiroo hiigeed nileed mungu shaatsan udahgui sbuudaind hiisen uhriin ever shig yumnuud garch ireed uls ornoo samarhiig harah huvi l uldej

0  |  0
зочин (202.9.46.191) 2022 оны 05 сарын 29

батүүл ээ.... украйны дайн дусахаас өмнө очиж байлдахгүй юму? дуусах гээд бна шүү.................

2  |  0
Украйн(66.181.178.72) 2022 оны 05 сарын 29

Украйн гэж орилж байгаад ялгүй салах зорилготой

2  |  0
Ard umen(46.106.236.170) 2022 оны 05 сарын 29

Aluurchin gedgiig chin ard tumen medej baigaa shuu batuul ah aa tanii ham heregten elbeg chin aigaad nuhend Orson baihad ta teneg l bn daa

1  |  0
ЗОЧИН(66.181.160.5) 2022 оны 05 сарын 29

ХҮНИЙ ЭРХ , АРДЧИЛЛЫГ ТУНХАГЛАГЧИДАА , ТА НАРЫГ ЭНД МААНАГТАЖ БАЙХ ЦАГ ХУГАЦААНД ЧИНЬ , ТА НАРЫН ДАГАН БАЯСДАГ ХЭН ЮУ Ч ХИЙЖ БОЛДОГ АНУ-н НЭГ МУЖИД ТА НАР ШИГ НЭГ МААНАГ , ЗЭВСЭГГҮЙ БЯЦХАН ХҮҮХДҮҮД РҮҮ ГАЛ НЭЭЖ ТЭНИЙ АМЬД ЯВАХ ЭРХЭНД ХАЛДЖЭЭ , ҮҮНД ТА НАР ХАРИУ ХЭЛЭЭ Ч МААНАГУУДАА ....

2  |  0
Top