Д.Тогтохсүрэн: Төрийн албаны шалгалт өгөөгүй иргэнийг нэг жил гэрээгээр ажиллуулахыг дэмжихгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 05 сарын 23

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.05.23/ хуралдлаа. Хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцсэн талаар тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ. 

Тэрбээр "Бүлгийн хурлаар гурван асуудал хэлэлцсэн. Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн өөрчлөлтийг хэлэлцлээ. Хоёрт, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төслийн өөрчлөлтийг УИХ-д хэлэлцэх эсэхийг нь шийдэх гээд явж байгаа. МАН-ын бүлэг завсарлага авсан. Өнөөдрийн өргөн барьсан хуулийн хүрээнд нь гишүүд байр сууриа нэгтгэх шаардлагатай. Хэлэлцээд хэлэлцэх эсэхийг нь дэмжинэ, гэхдээ Ажлын хэсэг гаргах нь зүйтэй гэж үзлээ. Хоёрт, Төрийн албаны тухай хуулийн төслийн өөрчлөлтийг Засгийн газраас өргөн барьсан. Энэ хуулийн хоёр заалт дээр онцгой анхаарч ажиллаж байна. Шалгалт өгөөгүй иргэнийг гэрээггээр авч ажиллуулж болно гэсэн заалтыг шүүмжилсэн. Бүлэг дээр ярилцаад хэлэлцэх эсэхийг дэмжинэ. Ажлын хэсэг гаргахаар тогтлоо. Энэ хуулийг зарчмын хувьд дэмжинэ, гэхдээ нэг жилийн хугацаанд төрийн албанд орж самрах үйдлийг гаргуулж болохгүй гэдэг дээр санал нэгдсэн" гэлээ.  

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нар(202.55.180.162) 2022 оны 05 сарын 23

Үүрэг гүйцэтгэгч гэж тавиад 4 жил болж бна. Үүнийг ядаж дээд хугацааг 6 сар болгох

0  |  0
Гончиг(66.181.161.5) 2022 оны 05 сарын 23

ОДОО Ч ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТ ӨГӨӨГҮЙ ХҮМҮҮС ЗӨНДӨӨ Л АЖИЛЛАЖ БАЙНА. УГААСАА ӨӨРСДИЙН ХҮМҮҮСЭЭ ТАВИХ ГЭСЭН ДАЛД САНАА ШҮҮ ДЭЭ

1  |  0
Top