Хотын дарга Д.Сумъяабазар өнөөдөр 11-11 төвд ажиллана

2022 оны 05 сарын 16

Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд өнөөдөр буюу 2022 оны тавдугаар сарын 16-ний 14.00-17.00 цагийн хооронд Нийслэлийн Засаг дарга бөгөөд, Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ажиллана.

Энэ үеэр хотын удирдлагууд иргэдийн асуултад хариулж, мэдээлэл өгнө. Иргэд та бүхэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд, Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазараас утсаар болон цахимаар, мөн биечлэн ирж уулзаж, сонирхсон асуултдаа хариулт авах боломжтой.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Самбуу(66.181.160.18) 2022 оны 05 сарын 16

Хотын дарга хэзээ Улсын Циркд ажиллах бол...

1  |  0
Top