БОДИТ ТҮҮХ I Хайртай бүсгүйнхээ өшөөг авсан залуу буюу “Ворошиловын мэргэн бууч”

Автор | Zindaa.mn
2023 оны 07 сарын 02

Бидний үзэх дуртай “Ворошиловын мэргэн бyyч” киног бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн байдаг. Болсон явдал нь кинон дээр гардгаас арай өөр. Хайртай бүсгүйнхээ амийг нэхэн, дээрэмчидтэй тэмцэлдсэн залуугийн бодит түүхийг өгүүлье.


1988 он. Оросын том хотуудад гудамжны гэмт хэрэг өссөн үе байв. Москвагийн Строгино гудамжаар даруухан бүсгүй Оля явж байлаа. Гэнэт түүн рүү дээрэмчдийн бүлэглэл дайрч, ойролцоох подвалд чирч оруулан хүчиндэж, дээрэмджээ. Тэд охины чихнээс алтан ээмгийг нь авахаа ч мартсангүй. Бүсгүй ухаан ороод цагдаад өргөдөл өгөхөөр очсон ч цагдаа нар бүдүүлгээр түүнийг шоолж, шөнийн цагаар тэнэхгүй байхыг зөвлөжээ.

Доромжлол, ичгүүрийг тэвчиж чадаагүй Оля Афганистанд Агаарын цэргийн десантад үүрэг гүйцэтгэж байгаа хайртай залуудаа захидал бичээд амиа хорлосон байна. Бүсгүй нойрсуулах эмийг өндөр тунгаар уугаад, угаалгын онгоцондоо орж хэвтээд судсаа ханасан байжээ. Оля амиа хорлохоосоо өмнө хайртай залуу Дмитрийдээ зурвас бичиж үлдээсэн байв.

“Чиний хайрлаж байсан Оля байхгүй болсон, уучил”

Афганистанд байлдаж байсан Дмитрийд хайртай бүсгүй Олягаас нь захидал ирэхээ больсон байв. Дээрэмчдэд хүчиндүүлж, цагдаад өргөдөл гаргасан ч амжилт олоогүй Оля Дмитрийд сүүлчийн удаа “Би чамдаа энэ захидлыг бичиж байна. Гэхдээ үнэн хэрэгтээ би аль хэдийнээ үхсэн. Чиний хайрлаж байсан Оля байхгүй болсон. Уучил” гэж бичсэн байжээ. Бүсгүйн гэр бүлийнхэн Дмитрийд уг захидлыг явуулахаасаа айсан учир залуу цэргээс халагдаж ирээд хайртай бүсгүйд нь юу тохиолдсоныг олж мэдсэн гэдэг.

Дмитрий юу хийх хэрэгтэйгээ ойлгожээ. Тэр найз бүсгүйг нь ямар хүмүүс хүчирхийлснийг мэдэхгүй байсан ч өөрийн хийсэн зэвсгээрээ зэвсэглэн бүх хулигаан, дээрэмчид, хүчирхийлэгч нараас өшөө авахаар шийдсэн байна. Дмитрий Данилов “Death Wish” киноноос сэдэл авч, өшөө авах ажлаа эхэлжээ. Уг киноны гол баатрын хувь тавилан түүнийхтэй төстэй байлаа.

Хайртай бүсгүйнхээ өшөөг авахаар шийдсэн залуу дээрэмчидтэй хувиараа тооцоо бодож эхэлжээ. Цагдаа нар 1988 оны сүүлчээр Москва хотын зарим дүүрэгт гудамжны гэмт хэрэг эрс буурсныг анзаарав. Үүнтэй зэрэгцэн тархиндаа гэмтэл авсан залуучуудын тоо нэмэгджээ. Тэд гудамжинд хэн нэгэн үл таних хүн өөр рүү нь дайрсан тухай мэдүүлдэг байв. Залууг булчинлаг биетэй, цэрэг хувцасныхаа ханцуйнд зэвсгээ авч явдаг гэж дүрсэлжээ.

Дмитрийг нэгэн эрэгтэйг гурван дээрэмчнээс хамгаалж, хоёрынх нь толгойг хагалах үеэр баривчилсан байна. Шүүх Дмитрийд эхлээд цаазын ял төлөвлөж байв. Эцэст нь түүнд 15 жилийн хорих ял оноожээ.

Дмитрий одоо хаана байдаг вэ?

Залуу 2000-аад оны эхээр шоронгоос суллагдаж, сүмд очин лам болсон гэх яриа байдаг. Гэхдээ энэ нь албан ёсны баттай мэдээ биш юм.

Эр зоригт Дмитрий Даниловын тухай өгүүлэхэд, тэрбээр Москва хотод алдартай боксчны гэр бүлд төржээ. Аав нь түүнийг багаас нь спортод дурлуулж, эр хүний ноён нуруутай хүн болгон хүмүүжүүлсэн байна. Боксоос гадна каратэ, дорнын тулааны урлагаар хичээллэсэн Дмитрий самурай нарын философийг судалж, том болоод агаарын десантын сургуульд орж, Афганистанд байлдаж явсан юм.

Тэрбээр сүйт бүсгүйгээ дээрэмчдийн золиос болж, амиа хорлосныг мэдээд олон хоногоор орондоо хөдөлгөөнгүй хэвтжээ. Сайн найз нь видео хальс авчирч өгч, түүний сэтгэл санааг өргөхийг хичээсэн байна. Дмитрий “Death Wish” киног үзээд хөдөлж эхэлжээ.

Цагдаа нарын ярьснаар Дмитрий дундад зууны үеийн зэвсгийг дуурайлган хийсэн хэрэгслээрээ маш нямбай “ажиллаж”, олон дээрэмчний толгойг хагалж, нүд, шүдийг нь гэмтээсэн байна.

Москвагийн Строгино болон хөрш Кунцево дүүрэгт нь дээрэмчид хөгшчүүдээс тэтгэврийн мөнгийг нь авахаар оролдож, охид бүсгүйчүүдийг хүчирхийлэх гэмт хэрэг өссөн үед Дмитрий зэвсэгтэйгээ гарч ирснээр дээрэмчид эмнэлэгт хүргэгдэх болсон гэдэг. Тэд тархи толгойдоо гэмтэл авч, нүд, шүдээ алдаж, зарим нь нас барсан аж. Үл танигдах “ардын өшөө авагч” харанхуй болохоор гудамжинд гарч ирдэг байв. Түүний дээрэмчдээс аварсан эмээ нар болон бусад хүмүүсийн өгсөн мэдээллийн дагуу залуугийн ам зургийг гаргаж байжээ.

“Ворошиловын мэргэн бууч”

1999 онд найруулагч Стaнислав Говоруxин Дмитрий Даниловын түүхээс сэдэвлэн “Ворошиловын мэргэн бууч” киног бүтээжээ.

Сэтгүүлч Виктoр Прoнины 1995 онд бичсэн “Лхагва гарагийн бүсгүй” зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Ворошиловын мэргэн бууч” кинонд Дмитрий Данилов, Оля нарт тохиолдсон явдлыг багахан өөрчилж, дээрэмчдэд хүчиндүүлсэн зээ охиныхоо өшөөг авч байгаа өвөө болгон гаргажээ. Зохиолч нь ч болсон явдлыг нэлээд өөрчилсөн боловч үндсэн санааг хэвээр нь үлдээсэн гэдэг. Тэрбээр мөнгөөр бүхнийг аргалж болдог цаг үед хүн шударга ёсыг тогтоохын төлөө аргаа бардаг гэх санааг тусгахыг зорьсон байна.

Гол дүр Иван Фёдорович Афонины дүрд жүжигчин Михаил Ульяновыг ямар нэг пробгүйгээр шууд сонгосон гэдэг. Зээ охиных нь дүрд тоглох жүжигчнийг сонгох кастингийн төгсгөлд хоёр мэргэжлийн бус охин тунаж үлджээ. Юлия Началова, Анна Синякина нарын хэнийг нь сонгохоо кино багийнхан мэдэхгүй байсан учир Михаил Ульяновыг сонголт хийхийг хүсжээ. Тэрээр Анна Синякинаг сонгосон байна.

“Жинхэнэ өвөө”

Михаил Ульянов кино зураг авалтын үеэр Анна Синякинаг хайрлан хамгаалж, жинхэнэ өвөө шиг нь байсан гэдэг. Анна зураг авалтын үед 18 нас хүрээгүй байсан учир нүцгэн хэсгийн зургийг авахад орлон тоглогч ашиглажээ.

Тэгвэл гурван үл бүтэх этгээдийн дүрд жүжигчин Марат Бaшаров, Илья Древнов, Алексей Мaкаров нарыг сонгосон юм. Тэдний хувьд энэ нь кинонд том дүр бүтээх боломж байлаа. Жүжигчин Алексей Мaкаров дараа нь дурсахдаа “Энэ киноны дараа гудамжаар явахад ч хэцүү болсон. Хүн бүр над руу мууxай харж, өмнө минь нулимaх болсон” гэжээ.

Киноны дараах үр дүн

“Ворошиловын мэргэн бууч” кино шүүмжлэгч нараас болон эрх баригчдаас хүн дураараа шүүх эрх мэдэл авахыг уриалсан байна гэх шүүмжлэл авч, найруулагч Стaнислав Говорухин яахаа мэдэхээ больж байжээ. Гэхдээ кино дэлгэцэнд гарсны дараа бүх зүйл эсрэгээр болсон юм. “Ворошиловын мэргэн бууч” киноны дараа настай хөгшчүүд тэдний дунд иймэрхүү юмны хариуг нь өгөх чадалтай хүмүүс бий гэж урам зориг оржээ. Энэ тухай өгүүлсэн захидлууд үзэгчдээс жүжигчин Михаил Ульяновт ихээр ирсэн гэдэг.

Найруулагч агсан Стaнислав Говорухин “Одоо “Ворoшиловын мэргэн бyyч” бол миний хайртай кино. Би бас нэг иймэрхүү кино хиймээр байна. Хамгийн хатуу зүйлийг хөндмөөр байна” хэмээн ярьж байсан юм.

 

 

 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Eh oron(66.181.160.55) 2023 оны 07 сарын 07

Mongol ulsad unuu yu margaash uu iim zorigt aaviin huu garch irhed been bolson baigaa avsan avaagui ni medegdehgui 8 ishignii tuluusund \nhorih yl ugchdug murtuu 300000 tn nuurs nutgiihaa ard irgediin unet tsaasiig huigaar ni hulgailj deeremddeg ajnai baterdene uursdiinhuu hiisen heregt uur gemgui humuusiig zohion baiguulalttaigaar gutgej amidralaar l togoldog elbegdorj hurts nar mongol ulsiin ard irgediin hurteh yostoi asar ih batlah hurungu mungiig huvidaa shamshigduulsan elbegdorj saihanbileg bayr bayrtsogt sahal erdenebileg nariig udahgui gudamjnaas huuriig ni oloh tsag hayand tultsan bna

2  |  1
Odonchimeg Gombo(103.212.119.171) 2023 оны 07 сарын 07

Хэд ч үзсэн уйдахааргүй гоё кино л доо

6  |  1
Зочин(139.5.218.187) 2023 оны 07 сарын 07

Гоё кино. Дахин үзсэн ч шинэ юм олж хардаг

7  |  0
Зочин(150.129.141.147) 2023 оны 07 сарын 05

Удахгүй иим өшөө авалт монголд эхлэх үндэс суурь нь бии болоод л бн даа хуулиин өмнө тэгш гэдэг үг худлаа мөнгөтэй мөнгөгүй 2 хүнии эрс ялгааг үүсгэж иим аргаар өс хонзонгоо авагсад олноор бии болох вии дээ

18  |  1
DR. ADITYA(197.211.53.117) 2023 оны 07 сарын 04

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар\n\n

3  |  2
DR. ADITYA(197.211.53.117) 2023 оны 07 сарын 11

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар\n\n

0  |  4
зочин(66.181.160.9) 2023 оны 07 сарын 07

бас нэг хулгайч авилгач ял завшигч том албан тушаалтан бузрыг шүүх хурал буруу шүүсний араа тэр шүүхийн танхимд хутгалж алдаг нэг овоо зоригтой, шийдэмгий эрийн туха кино байдагсан. ээ 76 новшийг яг тэгмээр байгаа юм. мөн Ээтхэгийн нэг кинонд эхнэр хүүхдээ дээрэмчид хахуулчин төрийн хулгайчдад алдаад аргаа барсан эр зэвсэгтэй парламентийн танхимд орж шүршээд яг гэмтэн этгээдийг хулхинд нь буу тулгаж алийг нь алдуулдаг нэг сайхан кино байдаг сан. энэ бол манай УИХ-ын 76 хулгайчид зориулж баймаар зүйл билээ

7  |  2
хылбл(202.21.109.53) 2023 оны 07 сарын 04

Нэгэн романаас сэдэвлэсэн тухай кино эхлэхэд хэлдэгсэн? Эмэгтэйчүүдийн халуун усны газар ба лхагва гариг ч билүү тийм нэртэй.

0  |  2
Уншигч(202.126.90.31) 2023 оны 08 сарын 25

Үнэхээр үзүүштэй кино. Манай Монголд нэг эмгэнэлтэй юм нь тэдэн настай хүүхдийг тэр нь, энэ нь хүчирхийлжээ л гээд байх юм. Тэгсэн мөртлөө тийм новшнуудад өгсөн ялыг огт дурьддаггүй. Бараг реклам юмуу хаашаа юм. Танай сайт үүн дээр анхаарч ажиллахыг хүсье.

41  |  0
Great Mongolia(66.181.161.45) 2023 оны 07 сарын 04

Муу хүнтэй ойлголцох цорын ганц арга бол хурц иртэй хутга мөн 9мм-н сум билээ

16  |  5
Би(64.119.25.218) 2023 оны 07 сарын 05

Үнэхээр үзүүштэй кино. Зандалчдыг төр, хууль, цагдаа шийтгэж чаддаггүй юм бол эр зориг, шударга ёс үйлийн үрийг нь эдлүүлнэ.\nЭнэ бол бичигдээгүй хууль.

49  |  1
Зангараа(202.179.27.41) 2023 оны 07 сарын 04

Шудрага ёсыг чинь нулимах юм бол мэргэн буучаар ажиллавал ямар вэ энэ цаг үеийн хэлмэгдэгчид ээ?

36  |  2
Top