Я.Содбаатар БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д бараалхана

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 05 сарын 10

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар 2022 оны  тавдугаар сарын 11-ний өдөр буюу маргааш Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д бараалхана.

Энэ үеэр иргэд харилцан зорчихдоо визийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, агаарын ачаа тээврийг хөнгөвчлөх болон уул уурхай, геологи зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тусгай элчээр оролцсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top