Мэдээллийн технологийн салбарын “Open Tech Summit” форум боллоо

2022 оны 05 сарын 05

Голомт банкны санаачлан хэрэгжүүлж буй Монголын мэдээллийн технологийн салбарынхны нэгдсэн форум “Open Tech Summit-2022” өнөөдөр /2022.05.05/ Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд зохион байгуулагдлаа.

“Open Tech Summit-2022” нь Монголын мэдээлэл, технологийн салбарын хүрээнд болж буй анхны томоохон форум бөгөөд цаасгүй, дижитал эвент гэдгээрээ онцлогтой. Энэхүү форумын хамтран зохион байгуулагчаар CIO Club Mongolia, START,  Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо ТББ зэрэг байгууллагууд ажиллаж байна.
 

Өнөөдөр болсон тус арга хэмжээнд Монголын мэдээлэл, технологийн салбарт ажиллаж буй байгууллагын удирдлагууд уригдан оролцож, салбартаа тэргүүлэгч гүйцэтгэх удирдлагууд, мэргэжилтнүүд илтгэл тавьж, панел асуудлын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн энэ үеэр Монголын блокчэйн, крипто салбарт өрсөлдөж буй NFT компаниуд танилцуулгаа хийж, өөрийн бүтээгдэхүүний талаар нээлттэй мэдээлэл өглөө. Голомт банк ч өөрийн картын болон хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний талаарх мэдээллийг өгч, зарим банкны үйлчилгээг үзүүлэхээс гадна шинээр гаргасан Si картыг үнэ төлбөргүй авах эрхээр форумд оролцогчдод бэлэг барилаа.

“Open Tech Summit” арга хэмжээний А заалан дахь үйл ажиллагааг Golomt bank болон Ikon News хуудсуудаар, Б заалан дахь үйл ажиллагааг Gogo.mn хуудсаар шууд дамжуулан хүргэж байгаа тул та арга хэмжээг үзэхийг хүсвэл яг одоо бидэнтэй нэгдээрэй.

#OpenTechSummit22

Top