ӨНӨӨДӨР: “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форум болно

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 03

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.05.03)


9:00 цагт Соёлын төв өргөөнд “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форум болно.

10:00 цагт УУХҮЯ-наас өөрийн байрандаа шатахууны үнэ болон бусад асуудлаар мэдээлнэ. Утас: 88035121

11:00 цагт МУБИС-ийн A байранд Тогтвортой хөгжлийн боловсрол, уур амьсгалын өөрчлөлтийн тухай дэлхий нийтийн боловсролын чиг хандлага болон багш бэлтгэх хөтөлбөрийн хөгжлийг дэмжих олон улсын хурал болно. Утас: 88102915

11:00 цагт Нээлттэй нийгэм форумд “Глоб Интернэшнл” төв, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс хамтран “Цахим дайралтад өртсөн сэтгүүл зүй” хэлэлцүүлэг зохион байгуулна. 

11:00 цагт Төрийн ордны баруун хаалганы дэргэд нүүрсний тээвэр зогссоны улмаас өдөрт 6.6 тэрбум төгрөг алдаж байгаа талаар тээвэрчид УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлнэ. 

11:00 цагт НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх "Улаанбаатар хотын удирдлага иргэдээ сонсож төсвөө батлах ёс­той" хэвлэлийн хурал  "Монгол ньюс" мэдээллийн төвд хийнэ.

12:00 цагт "Новотел" зочид буудалд "Цахим бүслэлт-Нийгмийн сэтгэлзүй" IV чуулган болно.

12:00 цагт “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-д “Сэтгүүлч Батдорж сан”-гийн нэрэмжит есдүгээр уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах ёслол болно. Утас: 95950204, 99109476, 91118403

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top