Б.Жаргалсайхан: Гишүүд яллагдагчаар татагдсан тогтоолтой танилцаж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 04 сарын 28

Прокурорын байгууллагаас нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах хүсэлтээ УИХ-д хүргүүлсэн. Энэ хүрээнд УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өчигдөр /2022.04.27/ хуралдсан ч шийдвэрт хүрч чадаагүй юм. 

Тэгвэл Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан өчигдөр хэвлэлийнхэнд тайлбар өгчээ.

Тэрбээр "Дөрвөн гишүүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр мөрдөн шалгах газраас санал ирүүлсэнийг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзсэн учир яллагдагчаар татсан. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-т зааснаар буруутгаж байгаа. Гишүүд яллагдагчаар татсан тогтоолтой танилцаж байна. Хохиролтой холбоотой нарийн тоог хэлэх боломжгүй. Энэ бол мөрдөн шалгах ажиллагааны нууц" гэв. 

Түүнчлэн "Хөгжлийн банктай холбоотой 29 хэрэг бүртгэлтийн хэрэг байна. Хэрэг бүртгэлтийн хэрэг гэдэг бол нотлох баримтыг цуглуулах үйл явц. Өнөөдрийн байдлаар дөрвөн гишүүнийг яллагдагчаар татсан учир гишүүний эрхийг түдгэлзүүлэх санал орж ирж байна. Одоогийн байдлаар нэмэгдэх ямар нэгэн гишүүн байхгүй байна" гэх тайлбарыг өгсөн байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.57.92.82) 2022 оны 04 сарын 28

Нууц ч гэх шиг нэгэнт ил болсон хэрэг. Үлдсэн гишүүд нь хаачив. Сүржин эхлээд даржин дуусав гэгчээр жүжиг тавьчих юмаа

0  |  0
хи(192.82.72.244) 2022 оны 04 сарын 28

прокурор яллагдагч гэж үзэж санал болгож буй бол үг дуугүй үдгэлзүүлэх ёстой

0  |  0
Top