ӨНӨӨДӨР: БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй ажлаа танилцуулна

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 28

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.04.28)


9:00 цагт “Байгаль орчны сургалт, судалгааны төв”-д БОАЖЯ-ны удирдлагууд тус салбарт хэрэгжүүлж буй ажлаа танилцуулна. Утас: 85100098

9:30 цагт ШУТИС-ийн Төв номын санд "Нийгмийн инноваци, түншлэл" үндэсний форум болно. Утас: 96068968

10:00 цагт УИХ-ын чуулган хуралдана. 

10:00 цагт ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн өргөөнд "Бионүүрс-2022" эрдэм шинжилгээний хурал болно.

10:00 цагт “Пума” зочид буудалд “Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай, Сонгуулийн тухай хуулийн харилцаа” зөвлөгөөн болно.

10:00 цагт “Рокмон бюлдинг”-т “Сургуулийн орчны хүчирхийлэл, дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт” хэлэлцүүлэг болно. Утас: 90872222

10:30 цагт Сүхбаатарын талбайд цусны цагаан эсийн хорт хавдар өвчнөөр шаналж буй зургаан настай Б.Тэмүүлэн хүүгийн  аав ээж хандивын аян өрнүүлнэ. Утас: 88107869

11:00 цагт "Шонхор тауэр"-т АН-ын 4/11 хэвлэлийн хурал болно.

11:00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-д 10 мянган тонн түүхий эд буюу хаягдал төмөр бэлтгэн нийлүүлсэн ч авлагаа авч чадахгүй байгаа "Эм Эс Эн Ти трейд" ХХК болон "Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо"-ноос хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99116375, 89116570

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top