Н.Тэмүүлэн: Авлигын хэргийн холбогдогчдыг 48 цагаар баривчлан, шалгаж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 04 сарын 27

АТГ-аас өчигдөр /2022.04.26/ Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хоёр албан тушаалтныг саатуулсан. Тэд авлигын хэрэгт холбогдсон бөгөөд үйлдэл дээрээ баригдсан талаар өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодруулав.

Тэрбээр "АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс өчигдөр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын зарим албан тушаалтныг баривчилсан. Дээрх албан тушаалтнууд албаны эрх мэдэл, чиг үүргээ авлига өгч ашиг сонирхлын үүднээс хэрэгжүүлсэн. Нэр бүхий аж ахуйн нэгжид сонгон шалгаруулалт зарлалгүйгээр тендерт шалгаруулж, давуу байдал олгосон нь мөрдөн шалгах ажиллааганы явцад тогтоогдсон. Хэргийн холбогдогчдийг 48 цагийн хугацаагаар баривчлан шалгаж байна" гэв. 

Дээрх хэргийн үйлдэж байгаа талаарх мэдээлэл Засгийн газрын 11-11 дугаарт иржээ. Тухайн иргэн нь нэрээ нууцалж мэдээлэл өгсөн талаар эх сурвалж мэдээллээ. 

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ! 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top