Прокуророос 4 гишүүний асуудлыг ТӨРИЙН НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛТЭЙ оруулж иржээ 

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 04 сарын 26

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан өчигдөр /2022.04.25/ УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн билээ.

Ингэхдээ дөрвөн гишүүний асуудлыг төрийн нууцын зэрэглэлтэй оруулж ирсэн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэллээ.

Тэрбээр "Маргааш 10:30 цагт Халдашгүй байдлын дэд хороо хуралдана. Баасан гарагт чуулганаар хэлэлцэнэ. Төрийн нууцын зэрэглэлтэй оруулж ирсэн юм билээ. Өөр мэдээлэл алга" гэсэн юм.  

Тэгвэл УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр /2022.04.26/ хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалд өөрчлөлт оруулжээ. Энэ хүрээнд УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо маргааш 10:30 цагт хуралдаж, дөрвөн гишүүний бүрэн эрхийн асуудлыг хэлэлцэхээр болсон байна. 

Түүнчлэн УИХ-ын энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Х.Ганхуяг, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх прокурорын байгууллагын саналыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөөд байгаа аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
4 хулгайч(194.230.147.201) 2022 оны 04 сарын 27

4 хулгайчаа, та нар нөгөө 72 хулгайчийнхаа аллага ярга, хулгай луйвар рекэт дээрмийн хэргүүдийг задал, ялангуяа хүний махан хүнстэн Цуст Алуурчин элбэгдорж, түүний Алуурчин зулбасгууд, түүний Алуурчин боолууд, муур багш багабанди гэх мэт манан мафийн алуурчид хулгайчид луйварчдын хэргүүдийг тэр НҮБ, Европын холбоо гэдэгт нь задал, мэдэгд.\n\nНам нэртэй манан мафийн алуурчид хулгайчид 30 илүү жилийн турш тасралтгүй монголыг хусаж хулгайлж луйвардаж доллорын тэрбумтан болж оффшорт 40 тэрбум доллор нуусаныг дэлхийд задал...\nТа 4 тэр 72 хулгайчтай барьцалд....\nБанкны дээрэмчин казиночин хүрэлсүх Зан

1  |  0
Shar tokhoi (178.209.131.155) 2022 оны 04 сарын 26

Umhii hulgaichid urvagchidiin uyg ni nuutsaldag uym.Ene turiin nuuts bas ih huraliin haldashgvi darhan erh gedeg bol .Mongolchuudiig Mongol ulsiig svirvvlj bna.Mongolchuudaa hurungutungvvtei tsusaa gartakl temtseldej hoichiin ve avraya.Alaltsaj baij 2 tiishee bolnoo .Baildahaas uur garts baihgvi.

0  |  0
Top