24 ЦАГТ: Ковид-19 халдварын 30 тохиолдол бүртгэгдлээ

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 04 сарын 24

 

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

( 2022.04.24 )


Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 30 тохиолдол батлагдсан байна. Мөн өнгөрсөн хоногт нас баралт бүртгэгдээгүй. 

 

Шинээр бүртгэгдсэн тохиолдол

  • Улаанбаатарт -24
  • Орон нутагт - 6

 

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 203, гэрийн хяналтанд 458 хүн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 9 нь хүүхэд, 4 нь жирэмсэн эх. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 56 хүний бие хүнд, 12 хүний бие нэн хүнд байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top