Ундны усны хязгаарлалтын бүсэд 14 мянган иргэн, хуулийн этгээд байна

2022 оны 04 сарын 22

“Нийслэлийн усны тулгамдсан асуудал ба шийдэл-2022” хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлэгт усны болон байгаль орчны салбарын төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээний байгууллагын 250 гаруй төлөөлөл оролцож буй. Тус хэлэлцүүлгийг НЗДТГ Монголын Мянганы сорилтын сантай хамтран зохион байгуулж байгаа юм.


Хэлэлцүүлгийн эхэнд Хот, нийтийн аж ахуйн салбарын өнөөгийн байдлын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд илтгэл тавилаа.

Тэрбээр “Газар зохион байгуулалтын албанаас Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолт, хязгаарлалтын бүсийн газар олголтын нарийвчилсан судалгааг гаргасан.

Ундны усны хориглолтын бүсэд 3784, хязгаарлалтын бүсэд 10.539 иргэн, хуулийн этгээд байна.

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж ихээхэн химийн бохирдолтой ус хүлээж авч байгаагаас үйл ажиллагаа нь доголдох болсон. Мөн гэр хорооллын өрхийн 144.9 мянган нүхэн жорлон, гудамжид ил задгай асгах угаадас нь агаар, хөрсний бохирдлыг ихэсгэж, бороо, үерийн усаар дамжин гол бохирдуулах, улмаар гүний худгуудад сөргөөр нөлөөлж байна” хэмээлээ. Үүнтэй холбоотой хэд хэдэн судалгааг мөн иш татсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top