Зэсийн баяжмалын экспорт 14.6 хувиар өсжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 04 сарын 21

Энэ сарын 8-14-ний өдрүүдэд авто замаар 2,067 чингэлэг, төмөр замаар 200 чингэлэг нийт оны эхнээс 2,982.6 мянган тонн  нүүрс экспортод гаржээ.

Мөн хугацаанд авто замаар 288 чингэлэг, төмөр замаар 211 чингэлэг буюу оны эхнээс 393.2 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 14.6 хувийн өсөлттэй байна. Харин он гарсаар манай улс 680 тонн катодын зэс экспортолжээ.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд авто замаар 13, төмөр замаар 1355 чингэлэг буюу оны эхнээс нийт 806.5 мянган тонныг  экспортолжээ.

Төв банк оны эхнээс дөрөвдүгээр сарын 14-ний байдлаар 3,548.2 кг алт худалдан авсан нь өнгөрөгч оны мөн үеэс 143.4 кг-аар буюу 4.2 хувиар өслөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top