Катар панда баавгайн хүрээлэн байгуулна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 21

Хятадын панда баавгайнууд Катарын халуун цөлд суурьшихаар болжээ. Хятадын бэлэг тэмдэг болсон хулсны баавгайнуудад зориулан Персийн булангийн эрэг дээрх Аль Хор хотод тусгай хүрээлэн байгуулж байна.

Үүний тулд Аль Хор хотын амьтны хүрээлэнд Хятадын талаас тогтоосон стандартын дагуу панда баавгайн амьдрахад таатай уур амьсгалыг бүрдүүлж байна. Панда баавгайн хүрээлэнг энэ оны хоёрдугаар хагаст нээхээр төлөвлөж байна.

Тэднийг тэмээн хяруул, тогос, халзан бүргэд амьдардаг том шувуудтай хөрш зэргэлдээ байрлуулах аж. Амьтны хүрээлэн дэх агаарын температурыг багасгах зорилгоор олон тооны мод, ургамал тариалж, 1.2 кв км талбай бүхий хиймэл нуур байгуулжээ.

Өндөр уулын хүйтэн бүсэд дассан панда баавгайнуудад зориулсан сэрүүн орчныг бүрдүүлэхийн тулд эйр кондишн хэрэглэх гэнэ. Зуны улиралд Катарт агаарын температур шөнө хүртэл 350 С градусаас буудаггүй байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top