Оргил ачааллын үед хувийн унааг ЗОХИЦУУЛАХ санал гаргажээ

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 04 сарын 19

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжээс “Төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний баримт бичиг”-ийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр (2022.04.19) зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт замын чиглэлээр олон жил ажилласан туршлагатай зөвлөх инженерүүд, судлаач эрдэмтэд, холбогдох албаны төлөөлөл  оролцов.

Энэхүү хэлэлцүүлэг нийслэлийн 204 хороонд нэгэн зэрэг өрнөж байгаа бөгөөд иргэд санал өгөх боломжтой юм.

Хэлэлцүүлгийн эхэнд Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн Улаанбаатар хотын түгжрэлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдвэрлэх гарц гаргалгааны талаар мэдээлэл өгсөн. Тэрбээр нийслэлд замын түгжрэлийг бууруулах чиглэлээр 17 төрлийн суурь судалгаа хийгдээд байгааг дурдаад, тэрхүү судалгаанд тулгуурлан танилцуулсан юм.

“Төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний баримт бичиг” буюу дунд хугацааны хөтөлбөр нь үндсэн гурван хэсгээс бүрдэнэ.

Дунд хугацааны хөтөлбөр нь  түгжрэлийг бууруулахад авч хэрэгжүүлэх Хот байгуулалтын талаарх бодлого, Авто замын талаарх бодлого, Зам тээврийн хөдөлгөөн зохион байгуулалт, хууль дүрмийг мөрдүүлэхтэй холбоотой бодлого гэсэн гурван үндсэн зорилгыг агуулсан байна.

 

 

Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс
 

  • Нийслэлийн төвлөрлийг сааруулж, хаяа дагуул хотуудыг яаравчлан байгуулж, хөгжүүлэх
  • Оргил ачааллын үед хувийн унаагаар зорчиход зохицуулалт хийх,
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах,
  • Тусгай замын автобус зорчуулдаг болгох,
  • Дунд хугацааны хөтөлбөрийг хууль, тогтоомж, бусад төсөл хөтөлбөртэй уялдуулах,
  • Түгжрэл бууруулах ажилд хувийн хэвшлийн хүч, хөрөнгийг татах зэрэг санал гаргажээ.

Иргэд болон эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд, инженерүүд та бүхэн “Төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний баримт бичиг”-тэй дараах холбоосоор танилцах боломжтой юм.

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(124.158.67.254) 2022 оны 04 сарын 20

эхлээд төрийн тээврийн хэрэгслийн дугаарынх нь дэвсгэрийн өнгийг өөрчилчих дараа нь зогсоолоо зөвхөн үйлчлүүлэгч нарын \nтээврийн хэрэгсэлд зориулчих

0  |  0
Иргэн (64.119.27.244) 2022 оны 04 сарын 19

Түгжрэл гэдэг үгийг хэлж чаддаг, ямар машин ихтэй, тансаг монголчууд вэ. Сингапур шиг замын ба агаарын бохирдлын татварыг 1000 дахин нэмэхэд Монголын жинхэнэ баячууд л машин унаж, түгжрэлгүй болно.

0  |  0
Цаааа(99.230.64.174) 2022 оны 04 сарын 19

Агаарын бохирдолт үүсгэдэг машиныг замд Явуулахгүй байвал таарна,,, бохирдолтой, утаатай, хөдөөний хөөсөн мантуутай,,,

0  |  0
Уншигч(202.126.89.252) 2022 оны 04 сарын 19

Хотын авто машин импортыг 2-3 жил хориглож,шилжилт хөдөлгөөн буюу хөдөөнөөс хот руу шилжих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож зайлшгүй шилжилтээс бусдын тогтоох,их сургууль,захуудыг хотоос гаргахгүйгээр мянган хөрөнгө зараадч түгжрэл буурахгүй.дэлхийн том хотууд шийдвэртэй хориг арга хэмжээ авч байж жоохон бууруулсан.монгол шиг үлгэрийн юм ярьж хөрөнгө зараад буурдаггүй юм.

1  |  0
Mm(192.82.82.90) 2022 оны 04 сарын 19

Mashinii importondoo anhaarah hetegtee. Tatvar undur av

0  |  0
Top