Нийслэлийн 41 цэгт НӨӨЦИЙН МАХНЫ өргөтгөсөн худалдаа эхэллээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 04 сарын 17

Дөрөвдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн амралтын өдрүүдэд хонь, ямааны гулууз махны өргөтгөсөн худалдаа нийслэлийн 41 цэгт 10.00 – 17.00 цагийн хооронд тогтмол зохион байгуулагдаж байна.

Өргөтгөсөн худалдаа 4, 5, 6 дугаар саруудад үргэлжлэх юм.

Өргөтгөсөн худалдаагаар нөөцийн махыг дараах үнээр худалдаалж байна.
 

  • Хонины мах 1кг - 8100 төгрөг
  • Ямааны мах 1 кг - 6900 төгрөг
     

ХХААХҮЯ-аас хаврын улиралд нийслэлийн иргэдийн хүнсний хэрэгцээнд зориулж нөөцийн махны нийлүүлэлтийг ханган ажиллаж байгаа. Энэ хүрээнд Нийслэлийн Захирагчийн Ажлын албанаас түгээлт, борлуулалт, чанар, аюулгүй байдалд хяналт тавьж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top