Б.Энхбаяр: 20 тэрбум ам.долларыг хуульгүйгээр хусах гэж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 14

 УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийхэд, МАН-ын бүлэг завсарлага авлаа. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Энэ хуульд гишүүд өөр өөр санал бодолтой байгаа учраас нэгтгэх зорилгоор МАН-ын бүлэг ажлын таван өдрийн завсарлага авч байна" гэж мэдэгдсэн юм.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Бид тендерийн хуулийг хүчингүй болгочих хэрэгтэй. Жижиг жижиг ажил бол бичгийн цаасан дээр хийгдэх юм байна. Том ажил, 20 тэрбум ам.долларын ажил тендергүй хийгдэх гэж байна. Томчууд нь хувааж найрлах гэж байна. Хамгийн том хулгайг хуулиар хийдэг гэдэг. Гэтэл 20 тэрбум ам.долларыг хуульгүйгээр хусах гэж байна" гэлээ. 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(139.5.216.20) 2022 оны 04 сарын 15

томхон худалдаа тендергүй юм бол нээрээн худлаа дүр үзүүлсэн хуулиар яах юм билээ дээ

0  |  0
Чимэд(124.158.64.40) 2022 оны 04 сарын 14

Б.Энхбаяр хуулиа сайн уншсан байлгүйдээ.Ийм маягаар мөнгө идэх горьдлого өвөрлөж санал гаргасан хэн бэ тодорохой ярихаар тохиролцоо биздээ. Мөнгө идсэн баахан шуугиан дунд чоно брооноор явюж байнауу зоригтой л нөхөр байна.

0  |  0
Top