Хагас сарын хугацаанд 500 мянган тонн нүүрс экспортолжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 04 сарын 12

Энэ сарын 1-7-ны өдрүүдэд манай улс авто замаар 1,883 чингэлэг, төмөр замаар 150 чингэлэг нүүрс экспортод гаргажээ. Ингэснээр оны эхнээс хойш экспортод гаргасан нүүрсний биет хэмжээ 2,740.0 мянган тонн болжээ.

Сануулахад, гуравдугаар сарын 18-24-ний өдрүүдэд авто замаар 2601 чингэлэг, төмөр замаар 650 чингэлэг нүүрс экспортод гаргаснаар, оны эхнээс нийт 2,208.2 мянган тонн нүүрс экспортлоод байсан.

Тэгэхээр энэ сарын 7-ныг хүртэлх сүүлийн 14 хоногийн хугацаанд 500 мянган тонн нүүрс экспортод нэмж гаргажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top